
Төв аймгийн Батсүмбэр суманд ШТС-ын эзэн эмэгтэйг хөнөөсөн хэрэг өчигдөр 04.40 цагийн үед гарсан юм. Дээрэмчид ШТС-д халдахдаа тухайн үед үйлчилж байсан Д-гийн толгойд буудаж амь насыг нь хохироож нөхрийг нь хутгалж хэргийн газраас зугтжээ.
Хохирогчийн өгсөн мэдүүлгээр халдлага хийсэн этгээдүүд “165-170 см орчим өндөртэй, баг зүүсэн гурван залуу дайрч орж ирсэн” гэсэн байна.
Одоогийн байдлаар ЦЕГ-ын даргын тушаалаар өчигдөр ЭЦГ, УМБГ, Төв аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг шинээр томилогдон хэрэгтэнг эрэн сурвалжлах үргэлжлүүлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ