Гурван хүн тутмын нэг нь байр хүсчээ

Түүнчлэн өмнө нь хураалгасан байрны оронд шинэ орон сууц авах, ахмадын орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд цөөнгүй байжээ. Мөн иргэдийн 25.3 хувь буюу 4 хүн тутмын 1 нь газар авах хүсэлт болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой, газрын хэмжээ, давхардлаас үүссэн зөрчил, маргаантай асуудлаар хандсан байна.
Хотын даргатай биечлэн уулзах хүсэлтүүдийн ихэнх нь хариуцаж буй салбарын хүрээнд шийдвэрлэгдэх бүрэн боломжтой асуудлууд байсан юм. Тиймээс цаашид энэ асуудлыг нийслэлийн нутгийн захиргааны салбар хариуцсан байгууллага, нэгжүүд шуурхай шийдвэрлэж, эцэслэн хариу өгөх тогтолцоонд шилжихээр болсон юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ