“Шинэ ургацын ногооны худалдаа” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ

img

  Сар бүрийн хоёр дахь долоо хоногт  болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлэг маргааш нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно. Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв нь “Шинэ ургацын ногооны худалдаа”. Нийслэлийн дүүрэг бүрт 3-4 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллах бөгөөд нийт ийм 28 цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж нийслэлчүүдэд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломж олгож байгаа юм. Түүнчлэн  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, улмаар нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоо худалдан авах боломжоор хангах талаар энэ үеэр хэлэлцүүлэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ariuna:
gadnaas nogoo suu gahai tahianii mah zereg hunsnii buteegdhuund gaaliin horig taviya
2013-08-12