Иран эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй боллоо

Аминзаде нь Ираны түүхэнд ийм өндөр албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй болж байна. Ерөнхийлөгч Роухани ийм томилгоо хийх болсноо Аминзадегийн ёс суртахуун, мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай холбон тайлбарлажээ. Тэрбээр 1989 онд Харвардын их сургуулийн хуулийн ангийг төгсчээ. Иран улсад одоо хүртэл эмэгтэйчүүдийн эрх хаалттай байдаг бөгөөд төрийн байгууллагуудад эмэгтэй хүн ажиллахыг хориглодог байна. Корон сударт эмэгтэй хүн төр, гэр орны асуудлыг хамтран шийдэх нь ёс суртахуунгүй хэрэг хэмээсэн байдаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ