Хөлбөмбөг үзэх гэж байгаад амиа алджээ
2011-11-22

Индонез Малайзын хөлбөмбөгийн шигшээ багийн хооронд болсон тоглолтын үеэр хоёр хөлбөмбөгийн хорхойтон амиа алджээ. Индонезийн нийслэл Жакарта хотноо орших Бунг Карно цэнгэлдэх нь 80000 хүний суудалтай бөгөөд хоёр улсын хооронд болсон тоглолтын билет дуусаж, улмаар билеттэй хүмүүс нь ч орж чадалгүй үймээн болсноор олон мянган хүмүүс шахцалдаж хоёр ч хүн олны хөлд дарагдаж амиа алдсан байна. Тасалбартай, тасалбаргүй олон мянган хүн цэнгэлдэхэд орохоор шахцалдсаны улмаас энэ хэрэг гарсан хэмээн Индонезийн хөлбөмбөгийн холбооноос мэдээлжээ.
Shuud.mn
Сонин хачин
malnuud
2011-11-22