“T-ara”-ын охид Монголд ирнэ
БНСУ-ын охидын хамтлаг T-ara ETV телевизийн урилгаар Монголд ирэхээр болжээ. Тэд есдүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох тасалбар нь ирэх есдүгээр сарын 01-нээс борлуулагдаж эхлэх гэнэ. Мөн тэдэнтэй хамт “Davichi”, “The Seeya”, “Speed” зэрэг хамтлагууд ирэх ажээ.
T-ara хамтлаг нь 2009 онд “Core contest media” энтертайнментын харьяанд байгуулагдсан бөгөөд анх “Super rookies ” нэртэй байжээ. “T-ara” нь “Tiara” буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Mnet -ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь Енжон, Хё Мин, Жи Ай, Жи Вон, Жи Ёон гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй аж.
6
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ