Сургалтын төлбөр нэмэгдэх нь бичигдээгүй хууль болсон
2013-08-13

Өнөө жил төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг дээд тал нь 9.4 хувиар нэмэх шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргасан. Харин уг шийдвэр гарахаас өмнө их, дээд сургуулиуд Удирдах зөвлөлөө хуралдуулан төлбөрөө өмнөх жилийнхээс 30 хүртэлх хувиар нэмэхээр болоод байсан юм. Харин их дээд сургуульд суралцагчид болон тэдний эцэг эхчүүд сургалтын төлбөрийн асуудалд ямар байр суурьтай байгааг сонслоо.

.

Хүүхдээ эрдэмтэй хүн болгохын тулд хэдэн жил “чардайх”-аас өөр аргагүй

.

Сүхбаатар дүүргийн иргэн Ө.Гэрэлмаа

Манай хүүхэд “Мандах бүртгэл” дээд сургуульд сурдаг. Өнгөрсөн жилийн төлбөр нэг сая 900 мянган төгрөг байсан. Харин энэ жил 2 сая 200 мянган төгрөг болж өссөн байна лээ. Энэ мөнгө эцэг эхчүүд бидний хувьд маш их мөнгө. Тэглээ гээд ч яах билээ. Ганц охиноо бусдын хүүхдээс дутахгүй эрдэмтэй хүн болгохын тулд хэдэн жил “чардайх”-аас өөр аргагүй.

Сургуулиас нь нэхсэн мөнгийг өгнө

_

Баянгол дүүргийн иргэн Д.Чулуунболд

Оюутны сургалтын төлбөр нэмэгдэнэ гэдгийг сонссон. Гэхдээ яг хэдэн төгрөг болсныг одоохондоо мэдээгүй байна. Хүүхдээ сургуульд нь амжилттай сургахын тулд сургуулиас нь нэхсэн мөнгийг өгнө. Өгөхөөс ч өөр аргагүй. Мэдээж өнгөрсөн жилийн сургалтын төлбөрийг 20-30 хувиар нэмнэ гэж байхгүй биз.

.

Сургалтын төлбөрөө олохын тулд бас л аав, ээжийгээ “зулгаана”

.

ШУТИС-ийн оюутан Б.Урангоо

Их дээд сургуулиудын төлбөр жилээс жилд нэмэгдэх нь бичигдээгүй хууль болоод байгаа. Энэ жишигээр манай сургуулийн төлбөр ч бас энэ жил нэмэгдээд нэг кредит нь 39 мянга төгрөг болсон байна. Тэгэхээр миний хувьд энэ жил ойролцоогоор нэг сая 500 мянган төгрөгөөр сурах байх. Оюутан бид нар зуны гурван сард ажил хийгээд ийм их хэмжээний мөнгө олж чадна гэж байхгүй. Сургалтын төлбөрөө олохын тулд бас л аав, ээжийгээ “зулгаах” байх даа. Манай аав ээж хоёр хоёулаа тогтсон ажилтай болохоор талыг өгөөд ч болов  хичээлдээ орох байх. Харин надаас өөр амьжиргааны түвшин доогуур амьдардаг оюутнуудын хувьд энэ мөнгийг олно гэдэг хэцүү асуудал.

.

Оюутнуудын ихэнх нь эцэг эхээрээ төлбөрөө төлүүлдэг

.

Чингэлтэй дүүргийн иргэн н.Мягмарсүрэн

Оюутны сургалтын төлбөр нэмэгдэнэ гэж дуулдсан. Ер нь зах зээл гэдэг чинь ашгийн төлөө нийгэм юм. Иймд өргөн хэрэглээний бараанаас эхлээд бүх зүйлын үнэ, хөлс, төлбөрийг нэмэгдэж байна. Үүнээс болж иргэд нуруун дээрээ маш их ачаалалыг үүрч байна. Оюутнуудын ихэнх нь эцэг эхээрээ төлбөрөө төлүүлдэг. Мөн Засгийн газраас оюутнуудад 70 мянган төгрөгний тэтгэлэг олгож эхэлсэн. Ихэнх оюутнууд энэ мөнгийг өөрийнхөө сургалтын хэрэглээндээ зориулахаас илүү ууж, идээд дуусдаг. Түүнчлэн, их дээд сургуульд улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө ордог. Гэтэл жилээс жилд тэд сургалтын төлбөрөө нэмдэг болсон. Өөрөөр хэлбэл, их дээд сургууль гэдэг чинь “мөнгөний вампир” болчихоод байна.

.

Б.Одон

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
MONGOL:
TOM TOM YRIAD BAIDAG GANTOMOR SAID AMID BAIGAA YMUU....HOGOO EEBEE ERONHIILOGCHIIN AMLALT ENEE TEREE YM YU BOLOOD BAINAA....TOR DUUGARAH BOLOOGUI YMUU...TOLBORT ARD TUMEN SOHORCH BAINA... EEBEE AHAA ANZAARAH BOLSON YM BISH UU....
2013-08-14
Мартина:
Бүх хүн сурах албатай биш. Ажил хийх хүн байхгүй болчихоод байна. Толгойтой, мөнгөтэй нь үнэтэй сайн сургуульд сураг. Хоёрын хооронд хямдхаан муу сургуульд орох ч хэрэг байхгүй.
2013-08-14
Зочин:
Их дээд сургуулийн төлбөр цэцэрлэг, дунд сургуулиасаа хямд байдаг хөгийн юм ёстой зөвхөн монголд л байна. Дунд сургуулиуд/бүх хувийн дунд сургууль/4 саяас / 15 сая төг, харин /Америк сургууль, Бритиш сургууль гэх мэт/нь байна шүү дээ!ас хямд их дээд сургууль байна гэж Багш нар сайн цалин авах ёстой. Тэгж байж чанартай боловсролын тухай ярих боломжтой болно.
2013-08-14
uyanga:
Nemeh n zuv harin chanartai bh heregtei er n hun bolgon deed bolovsroltoi bh albafui shuu dee
2013-08-13
zochin:
yagaad zaaval jil bolgon surgaltiin tolbor nemeh eostoi yum be mash hetsuu bna ali ch yumnii uniig togtvortoi bailgaj chadahgui yum bol ih hurald ner devshij eronhiilogch boloh gj hun alj yadag bna a ard irgeddee uilchlee chee ardchilsan namaa
2013-08-13
tseegii:
manaih 2 oyutantai ingej ih hemjeegeer surgaltiin tulbur nemegdvel huuhduudee surgahad ih hund bolohnee arai tegej zambraagui nemehgui baihl gej naidahaas daa
2013-08-13