“Төвөргөөн чимээ” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ
2013-08-14

ОХУ-ын Санкт Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн анхны Монгол багш, тус хотын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Б.Отгонтүвдэнгийн “Төвөргөөн чимээ” уран бүтээлийн үзэсгэлэн маргаашнаас эхлэн ирэх “976” арт галлерейд гарах гэж байна

Үзэсгэлэнд түүний 30 гаруй бүтээл дэлгэгдэхээс И.Е.Репиний академийн шилдэг төгсөлтийн ажлаар шалгарсан 2x4 метр хэмжээтэй  Казак үндэстний наадгайг харуулсан “Туламны булаалдаан” зураг ч тавигдана.

Тэрээр үзэсгэлэнгийхээ нээлтийн үеэр буюу энэ сарын 15-ны 18.00 цагт 40 минутад багтаан мастер класс хийж үзүүлэн нэгэн бүтээлийг туурвих бөгөөд тус бүтээлээ дуудлагаар худалдах юм байна.

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин