Хэвлэл мэдээллийнхэн засгийг хянах эрхээ бүрэн алдсан
2013-08-15

АНУ-ын тусгай албаны электрон мөрдлөгийн программыг олонд ил болгосон Тагнуулын төв газрын ажилтан асан Эдуард Сноуден “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “2001 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах ажиллагаанаас хойш АНУ-ын хэвлэлүүд Засгийн газрыг хянах үүргээ гүйцэтгэхээ больсон” гэжээ.

Сноуден “Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш Америкийн томоохон хэвлэл мэдээллүүд эх оронч бус харагдах, санхүүгийн алдагдал хүлээхээс айж Засгийн газрыг хянах үүргээсээ татгалзсан. Тухайн үед эх оронч үзэл дээд цэгтээ хүрээд байсан юм. Ийм стратеги явуулах нь бизнесийн хувьд ашигтай ч нийгэмд хүндээр тусна” хэмээн ярьжээ.

Энэхүү шалтгааны улмаас тэрбээр нууц мэдээллээ АНУ-ын хэвлэл мэдээллийнхэнд бус найруулагч баримт цуглуулагч Лора Пуатра, Британийн “Гвардиан” сонины сурвалжлагч Гленн Гринвальд нарт өгсөн гэнэ. Тэрбээр сэтгүүлч Питер Маасстай ярилцах үеэрээ сэтгүүлчдийг нууц түлхүүр хэрэглэж, материалуудаа захиргааны мөрдлөгөөс сэргийлэх аргыг заасан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1212:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно.
2013-08-15