Египетэд онц байдал зарлалаа
2013-08-15

Египет улсад эмх замбараагүй байдал үргэлжилж, олон арван гэмгүй иргэний аминд хүрээд байгаа тул орон даяар онц байдал зарласан тухай ВВС агентлаг мэдээллээ. Түлхэн унагагдсан ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн талынхан өнөөгийн төр засгийн хүчнийхэнтэй зөрчилдсөний улмаас Египетийн 27 мужийн 11-д нь онц байдал зарлах шийдвэрийг гаргажээ. Тус 11 мужид Мурсигийн талынхны нууц объектууд байрладаг юм. Энэхүү шийдвэрийг Мусульман ахан дүүс хөдөлгөөнийхөн гишүүд эсэргүүцэж Нийслэл Каирийн гудамжинд жагсаал зохион байгуулжээ.

Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 10 гаруй иргэн амиа алдсан байна. НҮБ-ын судалгаагаар Египетэд долдугаар сараас хойш 270 орчим хүн нас барж, 800 гаруй хүн шархтсан байна. Египетийн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Мухаммед Эль-Барадей мөргөлдөөн, үймээн самуунтай холбоотойгоор Засгийн газраас огцорч буйгаа зарласан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Ямар аймар юм бэ?
2013-08-15