Шуудай хогийг 1000 төгрөгөөр худалдан авчээ
2013-08-15

  Хог хаягдлын менежментийг сайжруулах, хур хог хаягдлыг цэвэрлэх, хоггүй дүүрэг болох зорилгоор Багануур дүүргийн хэмжээнд энэ  сарын 9-13-ны хооронд их цэвэрлэгээ зохион байгууллаа. Хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг дүүргийн  суурьшлын бүсээс гадна тал хээр, гуу жалганд хийж, хур хог хаягдлыг цэвэрлэсэн байна.   Энэ ажлыг хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд хийж гүйцэтгэсэн бөгөөд иргэдээс 70 килограммын нэг шуудай хогийг газар дээрээс нь 1000 төгрөгөөр худалдан авчээ.  Өмнө нь нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахдаа иргэдэд өдрийн 11,000 төгрөгийг жигд олгон ажилладаг байсан бол энэ удаад хогийг үнэлснээр иргэд уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон байна. Иргэдээс нийт 9.146.000 төгрөгний хогийг тав хоногийн хугацаанд худалдан авчээ.   Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс нутаг дэвсгэртээ хур хог бий болгохгүй байх үүднээс хогийг үнэлэх бодлогыг баримталж байгаа юм. Энэ хүрээнд хог боловсруулах үйлдвэр байгуулах төслийг сонгон шалгаруулж хамтран ажиллахаар болсон байна. Энэ сарын 19-нийг дуустал төслийг Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ-т хүлээн авч байгаа аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн БМ:
ХОГ ХУДАЛДАЖ АВДАГ ЯАСАН БАЯН ОРОН БЭ МАНАЙХ ЧИНЬ. ИЙМ АРГАА БАРСАН ЗҮЙЛ ХИЙЖ БАЙХААР ӨӨРСДӨӨ СЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ХОГНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛААЧ.
2013-08-15