Шар өвчний гаралт буурахгүй байна
2011-11-22

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод халдварт өвчний 263 тохиолдол бүртгэгдсэнээс 183 нь шар өвчин байжээ. Мөн өмнөх долоо хоногт ч ийм хэмжээнд байсан байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 653 өвчтөн хэвтэж эмчлүүлж байгаагаас 500 нь шар өвчний халдвар авсан хүмүүс байгаа гэнэ. Халдварт шар өвчнөөр өвчлөгчдийн 90 гаруй хувь нь А хэлбэрийн шар байгаа бөгөөд голдуу 10 хүртлэх насны хүүхдүүд энэ өвчний халдвартай эмчлүүлж байна. Түүнчлэн Баянхонгор, Орхон, Говьсүмбэр, Говь-Алтай, Завхан, Дорнод, Өмнөговь, Өмнөговь, Дорноговь Дундговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгээс 10 хүртлэх бага насны хүүхдүүдэд шар өвчний дэгдэлт их байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин