Үнэт эдлэл хулгайд алдагджээ
2013-08-16

Энэ сарын 15-нд Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн Э-гийн гэрээс тавин лангийн мөнгөн ембүү, дөрвөн кг орчим мөнгөн гулууз алдагджээ. Мөн их, дунд, бага гарын мөнгөн аяга, мөнгөн хэт хутга, халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг нь хулгайлагдсан байна. Хэргийг  тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
халгай:
...эд зүйлсийг нь хулгайлагдсан байна... Зөв бичиж сураач дээ. Наад сэжигтэй нөхрөө сайн шалгасан дээр. Хаанаас ийм их эдийг цуглуулсан байна вэ. Музейн үзмэр алдагдаад байгаа гэдэг.
2013-08-16