Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийг хууль бусаар сонгосон гэв
2013-08-16

“Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, үйлдвэрүүдийн холбоо” ТББ-аас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх үйл ажиллагаа хууль бус явагдаж байна гэж мэдэгдлээ.

Тэд энэхүү мэдэгдлээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн  гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийж байгаа гэнэ. Мөн өнөөдөр энэ асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлэх аж.

6

 “Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, үйлдвэрүүдийн холбоо” ТББ нь ШӨХТГазарт “Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгөд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шийдвэрлэж “Оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн долоон компанийг сонгосон нь хууль тогтоомж зөрчсөн” гэх гомдлыг гаргасан байна.

6

Үүний дагуу хяналт шалгалт хийхэд төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа нийтэд нээлттэй ил тод мэдээлээгүй, оёдлын үйлдвэрийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчдийг сонгон шалгаруулах боломжоор хангаагүй. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 “зах зээлийн нутаг дэвсгэр, эсхүл үйлвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн”, 13.2.7 “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг тус тус зөрчсөн дүгнэлт гаржээ.

6

Энэ асуудлыг залруулж өнгөрсөн сарын 29-ний дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн боловч одоо хүртэл хариу ирүүлэхгүй бөгөөд хууль бус үйлдлээ засахгүй байгаа аж.  Тиймээс ийнхүү дараагийн шатны арга хэмжээг авч байна гэж хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэллээ.

6

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Батзүү одоо болоо юм бишүү Хөгийн хувцас харин ч олон жил нийлүүллээ шүү дээ. Ичсэн хүн хүн ална гэдгээр явуургүй болонгуутаа элдвээр аяглаж байх шив дээ. Миний хүүхдүүдэд хогийн хувцас авчирч шахдаг байсан цаг өнгөрч ашгүй үндэсний үйлдвэрлэгчил үйлдвэрлэн нийлүүлэх болж. Хүүхдүүдээ яаж ийгээд л хувцаслаж л таараа. Харин ч монгол хониныхоо ноосыг өмсөх нь. Ашгүй дээ. жижиг үйлдвэрлэг чид тэр7-тойгоо хамтраачээ.
2013-09-11
çî÷èí:
Òºìºðáààòàðûí óòàñ-99179994
2013-08-19
иргэн:
Монголдоо форум үйлдвэрлэх болсноор зөндөө олон жижиг үйлдвэр, ажилчид ажилтай орлоготой болж байгаа. Ноосоор хийж байгаа учир чанар нь ч дээшилнэ. Эрээнээс хувцас оруулж ирж шахдаг байсан хүмүүсийн бизнес зогсчоод боож үхэх гээд эсэргүүцээд байгаа юмаа, бүү тоо
2013-08-17
zochin:
zugeer l huuchi boriigoo l omsson olziito bish uu ali alin hymd ortogtei bas chanartai shd
2013-08-16
Зочин:
Урд оёулаад бараг бэлэн болгочихсон байгаа гэсэн шүү дээ.
2013-08-16
oedolchin:
130 компани оёж байгаа гэдэг бол шал худлаа. Манай компани оёхоор өнөөг хүртэл хүлээж байна гэтэл хотод огт оёуулахгүй байна гээд өгөхгүй байна, цөөхөн ажил л оёж байгаа юм бишүүү? НАЛАЙХАД 40, ДАРХАНД 30, ЗҮҮНХараад 30, Дорнодод 100 гаруй хүнтэй үйлдвэр байгуулсан гээд компаниуд оёж байгаа гэсэн шүүү? ҮНЭН ҮҮҮ орон нутгийн засаг даргуудаа ?????? ХАРИУ БИЧЭЭРЭЙ
2013-08-16
би би:
яадаргаа. Их л олон компани оролцсон юм байх чүү лээ. Монголынхоо формыг өмсмөөр бн шдээ. Хужаа формыг бүгд л мэднэ шдээ. Хүүхдийг хөлөргөнө, Хөлөрсөн хүүхэд эрдэс бодисоо байнга алдаж, ясны сийрэгжилтэнд ордог
2013-08-16
хуульч:
ажлаа хуулийн дагуу явуулаарай Золжаргал төрийн нарийнаааа, ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АТТЕСТАТЧИЛСАН ГЭЭД ХУДЛАА ЯРИАД БАЙГАА ШҮҮ ТА
2013-08-16
hahah:
Yadargaatai, tegeed neg ni neg yum hiiheer nogoo ni zaaval eserguutsen sorog yum hiine. Ar ovriin haalga hereglsen bnauu uhssss hend hamaatain. Manaihan ene myanguujingiin ulgereesee hezee garhiin boloo.
2013-08-16