Төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлнэ
2011-11-22

Төрийн албаны зөвлөл, нийслэлийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлтэй хамтран “Төрийн албаны стандарт, хүний нөөцийн удирдлага” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн 40 гаруй ажилтнууд оролцсон юм. Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ажилтнууд сургалтанд оролцогчдод төрийн албаны стандарт, хүний нөөцийн менежментийн талаар онол арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн ерөнхий болон нэгжийн менежерүүд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг үнэлж дүгнэх, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах аргачлалын талаар хэлэлцэхийн зэрэгцээ, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт, түр орлон гүйцэтгүүлэх журам, ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхөх журмын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх талаар зөвлөгөө өгөв. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам сургалтад оролцогсдод хандан Төрийн албаны зөвлөлөөс 2011 онд хийсэн ажлаа танилцуулахын зэрэгцээ, төрийн албан хаагчид улс төрийн нөлөөлөлд авталгүй, хуулийн дагуу ажиллахыг анхаарууллаа.
Shuud.mn
Сонин хачин
çî÷èí:
Òºðèéí àëáàí õààã÷ ãýæ àð÷ààã¿é àâèëãà÷ õ¿íèéã õýëäýã ø òýý îäîî õóâü òºð ãýæ ÿëãàäàã öàã ºíãºðñºí àðä÷èëàë ÿëààä ýíý ÿëãàà îãò áàéõã¿é áîëíî àæèëëàæ ë áàéãàà áîë òºð¿¿ õóâèó ÿëãàà áàéõã¿é àéë òºðñºí õ¿¿õäýý õýçýý ÷ ÿëãàäàãã¿é áèçäýý ýõ îðîí íü èíãýæ ÿëãààä áàéâàë óëñ õºãæèõã¿é ýý Áè ººðºº òºðèéí àëáàí õààã÷ áíà àâèëãà÷èä äàðàòìòëàã÷ àðûí äóíä îëîí æèë àæèëëàñàí 人
2012-06-10
ýëáýãáàÿð:
Òºðèéí àëáàíû çºâëºëèéã òàòàí áóóëãàâàë çîõèëòîé...
2012-04-19
Зөв байна. www.travelgobimongolia.com is Mongolian best travel site
2011-11-25
Төрийн албан хаагчдын тоо толгой хэр хэмжээнээс хэтэрлээ. Ийм олон тооны ажил хийдэггүй хүнийг татварт өгсөн мөнгөөрөө тэжээгээд байх хүсэл алга
2011-11-23
yamar xaashaa garchig ve? Teriin Alban xaagchid gexeeree sulraltai baidag iin bxdaa
2011-11-22