Э.Даваачимэг хүрэл медалийн болзол хангалаа
Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын Софи хотноо хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдсөн Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль хүртлээ.
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь тэрээр “Хилчин” спорт хороонд харъяалагддаг билээ. Э.Даваачимэг нь Дэлхийн залуучуудын аварга, Азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Залуучуудын улсын хошой аварга цолтой тамирчин юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ