Улаанууд нээлтийн тоглолтоо хожлоор эхлүүлэв
2013-8-18

Английн Пример лигийн улирлын нээлтийн тоглолтууд өчигдөр боллоо. Нээлтийн тоглолт Ливерпүүл-Стоки сити багийн тоглолтоор эхэлсэн. Энэ тоглолтод Брендон Рожерсийн цэргүүд талбай дээрээ Стокийг 1:0 харьцаагаар хожлоо. Хожлын гоолыг 37 минутад Даниель Старридж оруулсан. Мерсисайдын улаанууд сүүлийн дөрвөн улирлын нээлтийн тоглолтыг хожлоор эхлүүлж чадаагүй хар цувралаа энэ удаад зогсоож чадлаа. Өөрийн талбай дээрээ тоглож байсан улаанууд энэ өдөр сайн тоглолт үзүүлж олон ч боломж үүсгэж байв. Хоёр багийн хаалгач тун сайн байж олон ч аюултай цохилтыг зайлуулж байсан.  Улаануудын эгнээнд нэгдсэн шинэ хаалгач Симон Миньоле өөрийгөө бүрэн харуулж чадлаа. Тэрбээр тоглолтын 89 дэх минутад эсрэг багийн тоглогч Уолтерсийн гүйцэтгэсэн 11 метрийн цохилтыг амжилттай хааж багаа аварсан юм.

1

Нээлтийн тоглолтын шуугианыг Арсенал тарив. Арсен Венгерийн залуус энэ өдөр Астон Виллад 3:1 харьцаагаар хожигдлоо. Тоглолтын эхэнд Их буучид гоолдож тэргүүллийг гартаа авсан боловч Кристан Бентеке 22, 61 дэх минутад гоолдож хүнд байдалд оруулсан. Тоглолтын хоёрдугаар үед Косельни улаан хуудас авснаар Их буучдын байдал бүр хүнд болсон. Улмаар тоглолтын төгсгөл үе буюу 85 дахь минутад Астон Виллагийн шинэ цэрэг Антони Луна гоолдож эцсийн цэгийг тавилаа.

1

Энэ өдрийн сүүлийн тоглолт Свонси-МЮ хооронд болсон. Хунгууд талбай дээрээ тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж Улаан чөтгөрүүдийг ихээхэн сандаргаж байсан. Бөмбөг эзэмшилтээр хүртэл Хунгууд илүү байв. Гэвч түрүү жилийн лигийн мэргэн бууч Робин ван Перси гоолын салхийг 34 дэх минутад тавьсан бол хоёрхон минутын дараа Данни Уелбек удаахь гоолыг оруулж МЮ тэргүүлж эхэлсэн. Улаан чөтгөрүүдийн хоёр тоглогч хоёул энэ өдөр давл хийв. Свонсигоос  нэр төрийн гоолыг шинэ цэрэг Вилфрид Бони оруулсан юм.

1

1

Ливерпүүл 1:0 Стоки сити

Астон Вилла 3:1 Арсенал

Норвич 2:2 Эвертон

Сандерланд 0:1 Фулхэм

Вест Вромич 0:1 Саутхэмтон

Уэст хэм 2:0 Карфитт сити

Свонси 1:4 Манчестер Юнайтед

1

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
LUUKA:
NEWS UGSUND THANK YOU
2013-08-27