Монгол Улс булангийн орнуудыг хамаарах Элчин сайдын яамаа Кувейтэд нээлээ
2011-01-06

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал шинжлэх ухаан технологи, худалдаа бизнесийн салбарыг хамарсан үйл явдлаар үргэлжилж байна. 2011 оны 01 дүгээр сарын 5-нд Монгол Кувейтийн харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн түүхэнд хоёр тал анх удаагаа Элчин сайдын яамдаа нээж байгаа юм. Өнгөрсөн онд Кувейтийн тал Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол өнөөдөр Монголын гэсэн тодотголтой Элчин сайдын яамны байр Эль Кувейт хотноо үүдээ нээлээ.

Булангийн орнуудтай  харилцаа хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд Кувейт дэх Монголын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэх учиртайг Ерөнхий сайд С.Батболд нээлтийн ёслолд оролцохдоо тэмдэглээд ажлын амжилт хүслээ.

Shuud.mn
Сонин хачин