Африкийн холбоо Египетэд анхаарал хандуулав
2013-08-19

Египетийн талууд тэвчээртэй байж, даруй энхийн хэлэлцээг сэргээхийг Африкийн холбооны зөвлөлийн дарга Дламини Зума уриалсан байна. Малавийн нийслэл Лилонвед болж байгаа Өмнөд Африкийн хөгжлийн тэргүүн нарын 33 дахь хуралд оролцох үеэрээ тэрбээр ингэж мэдэгджээ. Африкийн холбоо мэргэжилтнүүдийг Египетэд томилсон. Египетийн өнөөгийн байдал намдахгүй байгаа тул Африкийн холбоо энх тайван, аюулгүйн зөвлөлийн тусгай хурал хийж, Египетийн асуудалд оролцох шийдвэр гаргаснаа танилцуулсан байна.

Каирт Мурсийг дэмжигчдийн цугласан хоёр талбайд жагсч байгаа иргэдийг тараахын тулд цагдаа, цэргийнхэн галт зэвсэг хэрэглэж байгааг олон улсын зүгээс эсэргүүцэж байгаа юм. Ямарч аргаар хамаагүй жагсаалыг тараахыг Засгийн газраас үүрэгдсэнээс болоод хоёр хоногийн дотор 150 гаруй иргэн цагдаагийнхны тэнсэн суманд амиа алджээ.

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин