Хичээлийн хэрэгслийн үнэ 10 хүртэл хувиар нэмэгджээ
2013-08-19

Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Эцэг эхчүүд өмнө энэ  өдрүүдэд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх их ажил ирээд байна. Тиймээс бид тэдний хамгийн ихээр үйлчлүүлдэг Нарантуул, Оргил худалдааны төв болон Аз хур номын дэлгүүрээр орж хичээлийн хэрэгслийг үнэ ханшийг сонирхлоо. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 12 хуудастай дэвтэрээс бусад барааны үнэ 50-3000 хүртэлх төгрөгөөр нэмэгджээ.

6

Хамгийн түрүүнд бид Оргил худалдааны төвд очлоо. Эднийх жил бүр уламжлал болгон бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг билээ. Энд зөвхөн Малайз улсад үйлдвэрлэсэн зузаан цаастай дэвтэр худалдаж байлаа. Зурагтай хавтастай 12 хуудастай дэвтэр 185 төгрөг байсан бол зураггүй нь 125 төгрөг. Харин 24 хуудастай дэвтэр 250 төгрөг, 32 хуудастай нь 305 төгрөг гэх мэтээр 96 хүртэл хуудастай дэвтэрүүд 415-950 төгрөгийн үнэтэй байна.

6

Зургийн дэвтэр мөн адил цаасны нимгэн зузаан, хэмжээ, хуудсаараа үнэ нь ялгаатай. Тодруулбал, 350-1380 төгрөг хүртэл үнэтэй. Үүнээс гадна А4 хэмжээтэй нь  24 хуудастай зургийн дэвтэр 1750 төгрөг бол В4 нь 2850 төгрөгийн ханштай байсан. Хүүхдэд зайлшгүй байх нэгэн хэрэгцээ болох үзэг, харандааны сав 1600-8200 төгрөгөөр зарагдаж байлаа.

Бага ангийн сурагчдын жил бүр базаадаг хэрэгсэл болох барималын шавар 950-1830, усан будаг 920-1680, бийр нь багцаараа 650-5600 төгрөг байсан.  Тэгвэл будгийн харандаа 650-6300, тосон будаг 730-2700 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

5

Үзгэн балны запас ширхэг нь 170-280, хайрцагаараа 1900-2840 төгрөг, тосон бал 70-1000 төгрөгийн хооронд үнэтэй байна. Баллуур 190-1150, харандаа үзүүрлэгч 410-660 төгрөг, мөн элдэв янзын амьтны дүрстэй нь 2600-11850 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Харин сурагч хүний хамгийн чухал зүйл болох цүнх 9000-35000 төгрөгийн үнэтэй. Энэ худалдааны төвд цүнх, дэвтрээс бусад хичээлийн хэрэгсэл сонголт сайтай байсан юм.

6

Зурагтай дэвтэр авахын тулд 30 төгрөг илүү төлөх шаардлагатай

6

“Нарантуул” худалдааны төвд 12 хуудастай Монголд үйлдвэрлэсэн хавтас нь зураггүй дэвтэр 120 төгрөг, зурагтай нь 150 төгрөгийн үнэтэй байв. Худалдан авагчид “Манай хүүхэд машин, барби, солонгос киноны жүжигчний зурагтай дэвтэр аваарай” гэсэн гээд ихэнх тохиолдолд зурагтай дэвтрүүдийг худалдаж авч байгаа нь ажиглагдлаа. Харин 24-өөс дээш хуудастай дэвтэр нь Монголоос гадна Польш улсад үйлдвэрлэгдсэн байв. Энэ хоёр бараг ялгаагүй бөгөөд Польш дэвтэр нь бага зэргийн зузаан цаастай, бүдэг цэнхэр шугамтай байдаг болохоор цэвэрхэн харагддаг гэж худалдагч нь тайлбарлав. Монгол дэвтэр 24 хуудастай нь 350, Польш нь 390 төгрөгийн үнэтэй. Энэ мэтээр хуудас нэмэгдэх тутам 50-100 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр үнэ нь нэмэгддэг аж. Зургийн дэвтэрийг мөн адил хоёр янз бөгөөд Монгол 450-1500, Польш нь 550-2800 төгрөгөөр зарж байв.

6

Харин цүнхний хувьд бага, дунд ахлах ангиасаа хамааран 7500-30000 төгрөгийн ханштай байсан бөгөөд Оргил худалдааны төвийнхөөс хамаагүй хямд, сонголт арвинтай аж.

Хичээлийн шинэ жилд зориулан “Аз хур” номын дэлгүүрийн хувьд хичээлийн хэрэгслээ багцаар худалдан авах боломжийг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, найман хуудастай зургийн дэвтэр нэг ширхэг, харандаа үзүүрлэгч, хайч, усан будаг, баримлын шавар зэрэг хүүхдийн зураг хөдөлмөрийн хичээлд хэрэглэгдэх зүйлсийг нэг багц болгон 15 мянгаар худалдаж байгаа аж. Тус багц дээр Монголд үйлдвэрлэсэн 12 хуудастай дэвтэр хоёр боодлыг нэмэхэд 20 мянгын багц болж байна.

6

Харин сурах бичгийг хувьд бага ангийн сурагчдыг орон даяар сурах бичгээр хангах бөгөөд дунд ахлах ангийнхны худалдан авалт байхгүй байгаа гэнэ. Энэ тухай худалдаачид “Хичээлийн хэрэгсэл цуглуулах үеэр сурах бичгийг авдаггүй. Энэ асуудал хичээл орж эхлэхээр жигдэрдэг. Зарим нэгэн шинээр гарч буй сурах бичгийг багш нар нь сонгодогтой холбоотой байх” гэж ярьж байсан.

6

Гадуур хичээлийн хэрэгслүүд дээрх үнэ ханштай байгаа юм. Үүнээс харахад бага ангийн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэлд багаар бодоход 35 мянга төгрөг, ахлах ангийн сурагчид 70 мянган төгрөг зарцуулах тооцоо гарч байна. Ийнхүү үнийн судалгаа хийхэд худалдаачид дургүйцсэн хандлагатай байлаа. Гэвч хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж амжаагүй байгаа эцэг эхчүүдэд зориулж үнийн судалгаа хийлээ. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл гээд шинэ бүхнээр гоёсон сурагчийн инээд хөөр эх орны өнцөг бүрт цуурайтах нь ээ.

6

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
секс:
pizdaamin huts gulguu
2015-04-25
àðä ò¿ìýí:
ìàíàé ìîíãîë÷óóä ÿàõààðàà èéì òýíýã áàéäàã áàéíà.Áàÿð ¸ñëîë áîëîõîîð äàíäàà ¿íý ºñãºíº ,áóñàä óëñóóä õàðèí õÿìäðàë çàðëàäàã áàéòàë àààÿÿÿÿÿààà
2013-08-20
bmby:
narantuul haaval 100% nemegdene dee
2013-08-19
otgoo:
heregtei medeelel bna.bayarlalaa.
2013-08-19
jklj:
umnii une negdeed bn anhaaraach ih delguurt orood uzeeree huns ni
2013-08-19
секс:
pizdaamin huts gulguu