
УИХ-аас баталсан 2012 оны 37 дугаар тогтоолын дагуу, Засгийн газраас энэ намрын чуулганаар Татварын багц хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулахаар бэлдэж байгаа. Энэхүү ажлыг Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд татварын хуулиудын төслийн шинэ хувилбарыг эхний байдлаар боловсруулжээ.
МҮХАҮТанхим, “Торгоны зам” чөлөөт эдийн засгийн төлөө сантай хамтран энэхүү татварын багц 16 хуулийн төслийг олон нийтэд таниулах, санал асуулга авах, хэлэлцүүлэг өрнүүлэх, санал боловсруулж өргөн барих ажлыг хариуцан ажиллах юм. Хэлэлцүүлэг өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22-ныг дуустал 4 удаа МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд 16.00 цагаас болж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ