Газрын усан оргилуур нээлтээ хийнэ
2013-08-21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 11.30 цагт газрын усан оргилуур нээлтээ хийнэ. Усан оргилуурыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Улаанбаатар хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьжээ.

Тус усан оргилуур нь хуурай хэлбэрийн, компьютерын программаар удирддаг, өнгөт гэрэлтэй байх бөгөөд гантиг суурийн хэмжээ 17м х 17м буюу 289 м2 талбайтай, 147ширхэг буудах хошуутай, ус шүрших өндрийн хэмжээ 13 м, гантиг суурь дээр никель сараалж төмөр суурилсан шийдэлтэй гэнэ.

Улаанбаатар хотын хувьд уг усан оргилуур нь анхных бөгөөд нээлтэд нийслэлийн удирдлагууд оролцох юм байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
sanal:
khentii aimagt huuhdiin ami avsan usan orgiluur shig boloh biidee
2013-08-21
zochin:
yun ereen bolood yavchihvaa nuguu angli japanaar hiilegdeg hyn bolood heden ter bumaar ni avaad baisan ereen deer buuv uu tegj l taarna daa mongolooroo hiilgeh baij dee
2013-08-21
нээлт:
нэг усан ориглуур нээх гэж хотын удирдлага нь давхиж очоод л нэг уулзвар нээх гэж ерөнхий сайд нь харайлгаж очоод л яасан их завтай хийх юмгүй хүмүүс вэ дээ одоо амгаланд бөөн сүр бүрээ бөмбөр тууз м у у з болж байна
2013-08-21
одон модон:
одон хэмээх модон хэлтэй сэтгүүлчинцэрт хандав: газрын усан ориглуур гэж юу байна аа??? тэнгэрт байх юмуу??? хуурай усан ориглуур гэж ямар юм байдгийн бол???? улаанбаатарын анхны усан ориглуур гэнэ үү??? зүүдэлсэн үү??? хаанаас ирсэн хүн бэ та??? эрээн хот гэнэ үү тэр чинь хилийн боомт м у у ч гэсэн улсынхаа нийслэлийг хилийн б о о м ттой эн зэрэгцүүлж өөрснийгөө доош хийж яанаа???
2013-08-21
kkkkk:
yun ereen bee basoorsdo hiicheech dee
2013-08-21