Олон нийтийн сүлжээ хэр найдвартай вэ
2013-08-21

2004 онд Харвардын их сургуулийн оюутан Марк Зукербергийн байгуулсан FaceBook олон нийтийн сүлжээг дэлхий даяар 800 гаруй сая хүн, 70 хэл дээр ашиглаж байна.

.

FaceBook-ийг зөвхөн хувь хүмүүс хэрэглэхээс гадна пүүс компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийгөө суpталчлах, зар мэдээ тараах зорилгоор ашигладаг. FaceBook бол ийм төрлийн сүлжээний зөвхөн нэг нь л юм. Xүмүүсийг сонирхлоор нь холбож өгдөг өөр олон төрлийн сүлжээ буй. Жишээ нь, оюутнуудын, аль нэг спортын багийг дэмжигчдийн, кино сонирхогчдын, тогооч нарын, аялагчдын, компьютер тоглоомууд болон хөгжим сонирхогчдын гэх мэт. Зарим нь зөвхөн компьютер ашиглаж холбогддог, зарим нь зөвхөн гар утсaap холбогддог бол FaceBook хоёуланг нь ашиглах боломж олгодог.

Хүмүүс ер нь ямар зорилгоор FaceBook-т "татагддаг" талаар судлахад доорх хандалага ажиглагдсан байна.

.

-Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ online-aap ч гэсэн хамт байх.

-Танил тал, хамаатан садан, ойр дотны андуудынхаа өдөр тутмын амьдралын сонинг сонсох, үзэх, xapax.

-Сурагчид хамтран гэрийн даалгавраа хийх, тоглоом тоглох.

-Хэн нэгнээс сэтгэл-оюуны дэм, дэмжлэг авах, үнэт зүйл, оюун санааны хувьд ойр хүмүүсийг олох.

-Өөрийнхөө уран бүтээл, авьяaс чадвараа бусдад үзүүлэх, сэтгэгдэлийг нь сонсох.

-Албан ёсны сургууль, сургалтаас гадуур бие даан суралцах.

-Цахим техник хэрэгсэл хэрэглэх чадвараа дээшлүүлэх.

-Сонирхолын хүрээгээ тэлэх, судалгаа шинжилгээний ажилдаа шинэ мэдээ, мэдээлэл олох.

-Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд туслахуйц мэдлэг мэдээлэл хайх.

-Албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сургууль болон гэр орон, ажил албаныхаа хүрээнээс гадуур мэдээлэл олох.

-Нийгэмд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй групп, олон нийттэй дуу хоолойгоо нэгтгэх зэрэгт бол FaceBook юугаар ч орлуулашгүй хэрэгсэл болж чаджээ.

Ийм чухал хэрэгсэл болж чадсан зүйл маань хэр зэрэг найдвартай вэ? гэдэг асуулт зайлшгүй гарна.

Үүнийг мэдэхийн тулд FaceBook олон нийтийн сүлжээний зүгээс хэрэглэгчидийнхээ хувийн нууцын хадгалалт, найдвартай байдлын талаар ямар чиг баримтлалтай байдгийг харцгаая.

 .

“WE TRY TO KEEP FACEBOOK UP, BUG-FREE, AND SAFE, BUT YOU USE IT AT YOUR OWN RISK…WE DO NOT GUARANTEE THAT FACEBOOK WILL BE SAFE OR SECURE. FACEBOOK IS NOT RESPONSIBLE FOR THE ACTIONS OR CONTENT OF THIRD PARTIES, AND YOU RELEASE US, OUR DIRECTORS, OFFICERS, EMPLOYEES, AND AGENTS FROM ANY CLAIMS AND DAMAGES, KNOWN AND UNKNOWN, ARISING OUT OF OR IN ANY WAY CONNECTED WITH ANY CLAIM”

.

“Бид  Face Book-ийг вирусгүй, найдвартай ажиллуулахыг хичээх болно. Гэхдээ та (FaceBook-ийг.opч) өөрийнхөө хүсэлтээр ашиглаж байгаа. Бид FaceBook бол найдвартай, аюулгүй гэдэг баталгаа гаргахгүй. Гурав дахь этгээдийн үйлдэл ба байрлуулж буй зүйлийн төлөө хариуцлага хүлээхгүй, тийм учраас та гомдол шаардлага болoн танд учирсан хохирлын төлөө манай захирлууд, албаны хүмүүс, ажилтнуудад хандах шаардлагагүй. Энэ нь манайд хандсан болон хандаагүй аливаа гомдол саналд хамаарна” гэжээ.

Мөн FaceBook-ийн Хувь хүний нууцлалыг хадгалахтай холбоотой FAQ буюу асуулт, хариулт нь хоорондоо илэрхий зөрчилдсөн байдалтай байдаг. Жишээ нь, “Бид таны тухай мэдээллийг гурав дахь этгээдэд дамжуулахгүй” гэсэн мөртлөө, өөр нэг газраа "Бид таны тухай мэдээллийг өөрсдийн харилцдаг гурав дахь этгээд-хариуцлагатай компанитай хамтран эзэмшиж болох юм гэх. Тэгснээ "хуулийн байгууллагын хүсэлт болон бидний ажил хэргийг хөнгөвчилж байгаа бизнес хамтрагчиддаа "бас өгөх" тухай ч байх aж.  Үүнийг та доорхи холбоосоор орж өөрийн нүдээр шалгаад авсан ч илүүдэхгүй.

 .

http://www.facebook.com/terms.php?ref=pf

.

Дээрх албан ёсны бичиг баримтаас нь харахад фэйсбүүк бидний аюулгүй байдал, хувийн нууцаа алдах эсэхийг өөрсдөд маань даатгаж байгаа болох нь харагдаж байна. Учир нь энэ бол нийгэм, олон нийтийн сүлжээ. Нийгмийн дунд та өөрийгөө хэрхэн авч явахаас таны амь нас, аюулгүй байдал, хувийн болон “хувьсгалын” нууцаа алдах эсэх чинь хамаардагтайн адил. Олон нийтийн сүлжээнд орно гэдэг нь 800 саяас илүү гарсан таних танихгүй хүмүүсийн дунд ороод явчихлаа л гэсэн үг. Энд та өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээнэ. Нэгэнт бид эрсдэлтэй юм хэрэглэж байгаагаас хойш тэр эрсдэлүүд нь ямар юм байж болох вэ гэдэг талаар бага ч гэсэн мэдээлэлтэй байх ёстой.

6

Үүнд:

-Хүмүүс олон нийтийн сүлжээгээр сүрдүүлэг, заналхийлэл, доромжлол, хууралт,  гүтгэлэг, тэр байтугай аллагад өртөх нь элбэг болжээ. Нэгэн залуу бүсгүй хэзээ хаана очихыгоо FaceBook, Twitter-тээ бичиж үлдээгээд гарчээ. Яг тэр газар нь алуурчин отож байгаад алсан нь тогтоогдсон тухай саяхны нэг сонинд гарсныг үзлээ.

.

-Ялангуяа бага насны хүүхдүүдийг залилах, айлгах, сэтгэл санааны дарамтад оруулах, таньдаг хүнийх нь нэр барьж тэдэнтэй харьцах замаар хулгайлах, хуурах, ашиглах, гэр бүлийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, садар самуун, хүчирхийлэлд татан оруулах явдал байнга гарсаар байна.

.

-Таныг гүтгэж доролжлохын тулд таны тухай мэдээлэл, зураг хөргийг садар самууныг сурталчилсан эсвэл террорист байгууллагуудын сайтууд дээр тавих.

-Гэмт хэргийн бүлэглэлд оруулан мэдээлэх.

-Хулгай дээрмийн хэрэгт хувийн мэдээлэл, зураг хөргийг тань ашиглах, хуулийн байгууллагад худал мэдүүлэх.

-Таны хувь хүнтэй чаталсан хэсэг гурав дахь этгээдэд далжихгүй гэх баталгаа байдаггүй. Ийм тохиолдол олон гардаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд TechCrunch хэмээх вебсайт хүмүүсийн хувийн чат дахь бичлэгийг уншиж болдог програм гарсан тухай мэдээлжээ.

-Таны хувийн мэдээлэл, зураг, чатласан бичлэг, видео, цагийн хуваарь, ажлын төлөвлөгөө гурав дахь этгээдэд мөн дамжихгүй гэх баталгаа байхгүй.

-FaceBook өөрийнхөө сүлжээнд ямар нэг өөрчлөлт, сайжруулалт хийх бүрийд таны Privacy (Хувийн нууцлал) болон Security (Найдвартай, аюулгүй байдлын) тохиргоо мөн өөрчлөгдөж,  таны зарим мэдээллээ бусдад үзүүлэхгүйгээр тохируулсан тохируулга  алдагддаг байна.  Жишээ нь, зөвхөн миний дотны найзууд л харж болно гэж тохируулсан утасны дугаар тань нийтэд үзэгдэж харагдахуйцаар болно гэсэн үг.

-Уг сүлжээнд байрлуулж байгаа бусад байгууллага, компанийн зар сурталчилгаа, зураг, холбоосууд нь вирустай эсэхийг хэрэглэгчийн зүгээс мэдэх болoмжгүй байдаг.

-Таны жинхэнэ найзууд болон FaceBook-ийн найзууд, танил хүмүүс тань санамсаргүй болон санаатайгаар хувийн мэдээллийг тань бусдад дамжуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Өөрийн чинь аюулгүй байдал найзаас чинь, найзын чинь аюулгүй байдал өөрөөс чинь хамаарна.

-Хаа сайгүй байдаг залилан мэхлэгчид, хулгайч, луйварчид, гэмт этгээдүүд, тагнуул туршуул, хүний хулгайч, алуурчид таны нэрээр, эсвэл өөрсдийн хуурамч хувийн мэдээллийг FaceBook дээр тавьж  гэмт үйлдлээ хийсэн тохиолдол ихэссээр байна.

Жишээ нь, Verisign компанийн iDefence группээс мэдээлэхдээ зарим хакер групп Face Book хэрэглэгчдийн нэр, нууц үгийг худалдаж байсан тухай мэдээлсэн байна. Тэд 1.5 сая хүний хувийн мэдээллийг нэгийг нь 25-45 ам.доллараар зарж байгаад баригджээ.

Xамгийн сүүлийн үеийн судалгаагаар Австралийн Квинсланд мужид өнгөрсөн сард  FaceBook дахь хүмүүсийн мэдээллийг ашиглаж 19 аллага, 728 гэмт халдлага, 542 секс халдлага, 370 интернет банкны болон бусад хулгай, луйвар гарчээ.

-Хүмүүс хамгийн ихээр хувийн мэдээллээ алддаг зам бол Application буюу янз бүрийн тоглоом тоглох, видео үзэх, гэрэл зургийн бусад сүлжээ рүү орох боломж олгодог програмууд юм. Тэдгээр сайт руу та орохдоо тухайн жижиг програмыг өөрийн Profile хуудсанд татаж байгаа, ингэхдээ та өөрөө ч мэдэлгүй гурав дахь этгээдийг таны хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг олгож орхидог. Application татах бүрийд таны хувийн мэдээллийн тохиргоо өөрчлөгдөж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Өөр нэг томоохон сэтгэл сэрдхийлгэсэн зүйл бол FaceBook дээрх бидний бүх хувийн мэдээлэл, гаргаж буй зураг хөрөг, бичлэг, чаталж буй яриа хөөрөө, ер нь юу л тавина тэр бүхэн хэзээ ч арилахгүйгээр server дээр хадгалагддаг. Та чатласан зүйлээ арилгах гээд үзээрэй. Тэнд  Delete гэсэн товч байхгүй байгаа.

-FaceBook-ийн Privacy Policy буюу Хувь хүний нууцлалын тухай хэсэгт "Бид таны тухай мэдээллийг өөр эх сурвалжуудаас цуглуулах бөгөөд сонин хэвлэл, мессенжер ч үүнд орно. Та FaceBook-ийг хэрэглээгүй байсан ч таны мэдээллийг бид цуглуулах болно" гэсэн үг бий. Google, Yahoo, YouTube, AOL сайтууд дээрх таны электрон шуудан Face Book-т холбож болдогийг та мэдэж байгаа. Тэндээс таны мэдээлэл FaceBook руу урсаж, цааш АНУ-ын Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Холбооны мөрдөх товчоо гэх мэт тусгай албадын мэдээллийн санд очиж хадгалагдана. 2013 оны 4 сараас АНУ-ын засаг захиргаа өөрийн иргэдийн болон  дэлхийн аль ч өнцөгт байрласан компьютерийн системд нэвтрэх, тагнах, чагнах, цуглуулах хуулийг гаргаж, Призм хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэ хөтөлбөрийг эсэргүүцэн илчилж, шүгэл үлээсэн Edward Snowden (whistleblower) эх орноосоо дүрвэхэд хүрсэн билээ.

Уг хөтөлбөрийн гол хүний нэг Max Kelly гэгч өмнө нь FaceBook-ийн Аюулгүй, найдвартай ажиллагааны хэсгийг хариуцдаг байсныг,  мөн АНУ нь хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах  НҮБ-ын хуулинд гарын үсэг зураагүй орон гэдгийг энд онцгойлон дурьдах хэрэгтэй гэж бодож байна.

 .

Энэ бүхнээс харахад бид ихээхэн эрсдэлтэй зүйлээр “наадаж” суугаа аж.

Тэгвэл эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэдэг асуулт гарна.

.

-Xамгийн гол нь жирийн амьдралд юу л тохиолддог вэ тэр бүхэн интернетийн орчин, олон нийтийн сүлжээнд ч мөн л тохиолдоно гэдгийг байнга санаж байх хэрэгтэй

-Ойр дотны хүмүүс, үр хүүхэд, хамгийн сайн найз нөхдийн болон хувийн мэдээллээ FaceBook-т бүртгэгдсэн Friend гэсэн болгонд тайлагнахгүй байх. Танихгүй хүн тэдний тухай асууж сонирхвол хариулахгүй байх эрхтэй гэдгээ санаж байх хэрэгтэй.

-FaceBook бол үнэгүй үйлчилгээ. Хорвоо дээр үнэгүй юм байдаггүй гэж бид ярьдаг. Тэгвэл энэ үнэгүй үйлчилгээнийхээ төлөө бидний мэдээллийг цааш гуравдагч этгээдэд зардаг, дамжуулдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-FaceBook бол мөнгө олох зорилготой хувийн компани гэдгийг мартаж болохгүй!

-FaceBook бол хүмүүс өөр өөр тасалгаанд орчихоод нүүр нүүрээ харалгүй хананы завсраар бичиг солилцоод байгаа юм шиг харилцаа юм. -Friend гээд байгаа хүмүүсийн маш цөөхөн хувь нь таны таньдаг хүмүүс байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Өөрийнхөө байнга давтагддаг цагийн хуваарь, ажил хэргийн төлөвлөгөөг олонд харагдахаар тавьж болохгүй.

-Гэр орон, хаяг, хувийн амьдралын чинь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхүйц зураг, видео гэх мэтийг тавихдаа бодолтой тавих.

-Таны дарга, ажил олгогч болон тусгай албад, хууль цагдаагийн байгууллагын хүмүүс FaceBook хуудсанд чинь шаардлага гарвал “зочилно” гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-FaceBook бол бизнес, байгууллагын сурталчилгаанд бол маш тохирсон сайт.

-Хүний харилцааны 80-90 хувь нь биеийн хөдөлгөөний хэл (body language) байдаг, тэгвэл FaceBook нь нүүр нүүрээ харж уулзахтай адилтгах аргагүй харилцаа гэдгийг мартаж болохгүй.

-Найз чинь хэмээн таньтай холбогдсон, танихгүй хүмүүс таныг хаана юу хийж явааг "сэм ажихаас" гадна, таны дуртай хөгжим, ном, кино, төрсөн газар орон, гэрийн болон ажлын утас, и-майл, хаяг, эрхэлдэг ажил, боловсролын байдал, төрсөн огноо, хүйсийн баримжаа, сонирхол, гэр бүлийн байдал, жинхэнэ найз нөхөд,  гэр орныхонтойгоо ямар харилцаатай болох, зураг хөрөг, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлыг чинь судлаад таны тухай бүрэн дүүрэн мэдээлэлтэй, таньтай (“уулзахдаа”!!!) яаж харьцах бүх төлөвлөгөөгөө нягт сайн боловсруулах болoмжтой гэдгийг санаж байх.

-FaceBook дээрх хувь хүний мэдээллийг ашиглаж хүний худалдаа, хүүхдийн хулгай, хүчин, захиалгат аллагын хэрэг ихэсч байгааг байнга санаж бодол болгоомжтой байх

Эцэст нь, Tа бодит амьдрал дээр биеэ яаж авч явдаг, таних танихгүй хүмүүстэй яаж харилцдаг тэр л ёс зүйт хандлага, тэр л болгоомжлол тань FaceBook хэмээх цахим ертөнцийн амьдралд тань мөн л хэрэг болно гэдгийг хэлэх байна. Ер нь жирийн амьдралд юу л тохиолддог вэ тэр бүхэн интернетийн орчин, олон нийтийн сүлжээнд мөн л тохиолдоно.

 .

З.Эрдэнэбат (IT-ийн салбарт ажиллагч)

Shuud.mn
Сонин хачин