
"Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гарсан галын хэргийг ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгаж эхлээд байна. Цагдаагийн алба хаагчид гал гарсан шалтгаан нөхцөл болон учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэргийн газарт ажиллаж үзлэг, шалгалт хийж байгаа юм.
Шалгалтын ажиллагааг шуурхай явуулах, аюулгүй байдлыг хангахад “Нарантуул” захын орчмын авто замын зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хэв журмын хамгаалалтыг хийж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ