Шинэ ургацын ногооны үнэ буурчээ
2013-08-23

Шинэ ургацын ногооны үнэ 200-400 төгрөгөөр буурчээ. Энэ нь ургац болон худалдаачдын тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Хагас сар гаруй өмнө “Урт цагаан”-д байрласан шинэ ногооны асарт Сэлэнгэ аймгаас ирсэн 10-аад тариаланч ногоогоо зарж байсан. Харин өнөөдөр тэдэн дээр Өмнөговь аймгийн тарианланчид нэмэгдэн 20 гаруй хүн хүнсний болон үрийн ногоо, салат, зөгийн бал болон төрөл бүрийн жимсний чанамал худалдаж байна.

 Шинэ ургацын зарим ногооны буурсан үнийг сонирхуулахад, монгол төмс, манжин, лууван  600-800 төгрөгийн үнэтэй бол байцаа 600-3600 төгрөг, сонгино 1500-1800 төгрөг, өргөст хэмх 1500-2500 төгрөгийн ханштай байна. Мөн тарвас 2500-гаар худалдаалагдаж байсан бол 2000 төгрөг, хулуу 2000 төгрөгөөс 1500 болж хямдарчээ. Үүнээс гадна ногоон помидор, сармисан сонгино зэрэг ногоонууд худалдаанд нэмэгджээ.

Харин төрөл бүрийн хүнсний ногооны салат 2300-2500 төгрөг, зөгийн бал шилний хэмжээнээсээ хамааран 5000-24000 төгрөгийн үнэ ханштай байна. Мөн төрөл бүрийн жимсний чанамал шилний хэмжээнээсээ хамааран 2000-7000 төгрөгөөр борлуулагдаж байгаа юм. Эдгээр нь өмнө байсан үнээс 200-1000 төгрөгөөр хямдарсан ханштай байна.  Шинэ ургацын ногооны худалдаа ирэх аравдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дахин хямдрах боломжтой гэж худалдаачид хэллээ.

Б.Будхүү

Гэрэл зургийг Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
UB irgen:
SKY hudaldaani tuviin uudend baidag nogooni zahin une busad gazruudaas hamaagui iluu unetei baina lee
2013-08-26
hehe:
ӨЧИГДӨР УРТ ЦАГААНЫ НОГООНЫ ХУДАЛДААН ДЭЭР ОЧСОН ШАЛ ХУДЛАА БАЙНА ЛЭЭ. ҮНЭ БУУГААГҮЙ БАЙСАН ШҮҮ
2013-08-26