Махны үнэ дунджаар 400 төгрөгөөр буурав
2013-08-23

Нийслэлийн хүнсний захууд дээр энэ сарын 21-ний байдлаар махны үнэ бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр үхрийн ястай мах өмнөх долоо хоногоосоо “Баянзүрх” худалдааны төвд кг нь  7800 төгрөгөөс 7500 төгрөг болон буурчээ. Мөн “Хар хорин” худалдааны төвд 7500 төгрөгөөс 7000 төгрөг болон буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин үхрийн цул махны хувьд энэ долоо хоногт өөрчлөлт ороогүй бөгөөд хүнсний гол захуудад 9000-11500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Хонины ястай мах “Баянзүрх” худалдааны төвд 7 дугаар сарын 14-ний өдөртэй харьцуулахад 5.6 хувиар буюу 400 төгрөгөөр бууран, 6800 төгрөгийн үнэтэй байгаа бол цул мах нь 7800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн “Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 500 төгрөгөөр хямдран кг нь 7500 төгрөгийн үнэтэй болжээ.

6

Адууны мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захууд дээр энэ долоо хоногт  дунджаар 9 орчим хувиар буурч, 5000-5800 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Ямааны ястай мах дээрх 3 худалдааны төвд бага зэрэг бууран, кг нь 5700-5800 төгрөгийн үнэтэй байгаа аж.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
xxxxx:
4000r buusan bol yahav dee?
2013-08-24
zochin:
400n togrog buulaa gd yalgaa yu bdgiin ene setguulchid hh bh yumaa olj yadah yumaaa?
2013-08-24
uugaa:
zub sain bna
2013-08-23
hicheel ehellee:
ouytnuud oron nutgaas irehdee bugd max beldej avchirch zarj mongojdog uchir une buusan naizaa hun bur avchirj bgaagaas iluudel uusch zah deer hed honog dahin buurah baih namriih targan max amttai shuu
2013-08-23