Дипломат харилцааны 40 жилийн ойг тэмдэглэнэ
2013-08-24

  Берлин хотноо энэ сарын 21-нд болсон Монгол Улс, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын хүрээнд ГХЯ-ны ТНБД Г.Цогтсайхан, ХБНГУ-ын ГХЯ-ны ТБНД хатагтай Э.Хабер нар уулзаж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцов. Тэд ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу 2014 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар мөн ярилцав хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин