Монголын хөрөнгийн бирж үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэлээ
2013-08-26

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Брокер диллерийн компаниудын төлөөлөл манай хөрөнгийн зах зээлд болж буй бодит үйл явдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж байгаагаар манай Хөрөнгийн биржийн арилжаа огцом буурч байгаа бөгөөд 2011 онд 350, 2012 онд 145 тэрбум байсан бол энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтээр 12.3 тэрбум төгрөг болж буурсан байна.

Ийнхүү арилжааны тоо огцом буурч байгаа нь зах зээлийн хэмжээг томруулах ямар нэгэн үйл ажиллагааг төрийн байгууллагын зүгээс хийхгүй, Хөрөнгийн биржид хууль эрх зүйн болоод эдийн засгийн таатай орчин бүрдүүлж чадаагүй, биржийн менежмент сул зэрэг шалтгаануудтай гэлээ.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иудын ашиглаж байсан арилжаа, хадгаламж, төлбөр тооцооны системийг шинэчлэн, MIT системийг суурилуулан өнгөрсөн оны долдугаар сараас ашиглаж эхлээд байсан. Гэвч энэхүү үйл ажиллагаа нь удаашралтай, брокерийн болон банкны системтэйгээ цогц шийдвэрлэгдээгүй, үнэт цасны төлбөр тооцоо гүйцэтгэж байгаа байдал нь тодорхой бус зэрэг дутагдал гаргаж хөрөнгийн зах зээл дээр хүнд нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаа “2011 оны дөрөвдүгээр сард Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ нь гурван жилийн хугацаатай бөгөөд манай хөрөнгийн биржийг туршлагатай удирдах боловсон хүчнээр хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож хууль, дүрэм, журмыг шинэчлэн найруулах болон техник технологийг шинэчлэн дэлхийн жишигт хүргэх зэрэг шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн байдаг. Гэвч өнөөдөр үүнээс биелсэн нь нэг ч байхгүй . Монголын хөрөнгийн бирж үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэж ярилаа.

Ингэснээр үнэт цаасны эргэлт хэд дахин буурч, макро эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүргээ алдан, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсаны улмаас гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах заалд оруулсан болон оруулах гэж байсан их хэмжээний хөрөнгөө татаж, ихэнх харилцагчид үнэт цаасаа зарж, зах зээлээс гарч байгаа аж.

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
hushu:
tatan buulgaaach
2013-08-27
Зочин:
МХБ-д хэрэгжүүлсэн гэх 14 сая долларын төслийн хэрэгжилт, үр дүнг олон нийт, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хянан шалгаж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэмээр бн. Бас 2008 оноос хойш арилжааг нь зогсоосон 165 ХК-ийн 200000 хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэрхэн хамгаалагдаж байгааг СЗХ, МХБ-ээс албан ёсны дүгнэлт, тайлбар авмаар бн.
2013-08-26
tatan buulgaach:
estoi teneg baiguullaga uom asuuhaar uou ch medehgui tatan buulgaval taarna
2013-08-26
гАнаа:
Энэ тэнэг байгууллагыг эртхэн татан буулгаач ээ
2013-08-26