Амталгаат өдөрлөг болно
2013-08-26

  Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Taste of UB" өдөрлөг энэ сарын 31, 9-р сарын 1-ний өдөр болох гэж байна. Энэхүү амталгааний өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газрууд оролцож хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломжийг нийслэлийн иргэдэд олгож байна.   Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс болон бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилагаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.   Өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөнө. Мөн оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болох иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин