Бүжигчин бүсгүй “Говь”-ийн нүүр царай боллоо
ҮДБЭЧ-ын бүжигчин бүсгүй Монголын ноос ноолуурын салбарын анхдагч “Говь” брэндийн нүүр царай боллоо.
Түүнийг Мягмарын Бямбаа гэдэг бөгөөд 2004 оноос одоог хүртэл ҮДБЭЧ-т бүжигчнээр ажиллаж байгаа юм. Тэрээр 1999-2004 онд Хөгжим бүжгийн дээд сургуулийг бүжигчин, жүжигчин, 2003-2007 онд МУИС-ийг Ардын урлаг судлаач багш мэргэжлээр төгсчээ. Мөн өнгөрсөн онд МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан авьяаслаг бүжигчин аж.
Нэмж хэлэхэд М.Бямбаа нь тун удахгүй нээлтээ хийх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК-нд Яргуй гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн юм.
Б.Будхүү
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ