Ажиа Ринбүчий: Хүүхдийн эмнэлэг бол Монголын ирээдүйн төлөө хийж буй буян
2013-08-27

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг баригдаж буй билээ. Энэхүү эмнэлгийг Ажиа гэгээн санаачлан түмний хандиваар босгож байна. Уг барилгын явц, санхүүжилт болон ирэх сарын 14-нд хурах номын хурлынх нь талаар Ажиа гэгээнтэй цөөн хором ярилцлаа.

.

-Сайн байна уу, та. Монголд та хэзээ ирэв?

-Юуны өмнө Монгол ахан дүүсийнхээ  амар амгаланг эрэн мэндчилье. Миний бие ирээд нэг сар болж байна. Эх нялхсын эмнэлгийн хашаанд барьж буй эмнэлгийнхээ ажлаар ирсэн. Монголчууддаа монголын ирээдүй болсон хүүхдүүддээ буян хийхээр сүсэгтэн олныхоо буян хандиваар энэ эмнэлгийг барьж байна. Өнөөдөр хүүхдийн өвчлөл ялангуяа цусны эмгэг, хавдрын өвчлөл их байна. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдийнхөө төлөө ийм эмнэлэг байгуулахаар болсон юм. Энэ эмнэлгийн барилга 7 давхар. 75 ортой байх юм. Дотроо  хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байна.

.

-Эмнэлгийн барилгын ажлын явц ямар байна. Ирэх сард нээлт хийнэ гэж сонссон?

-Явц гайгүй байгаа. Би Төвдийн Хөх нуурт төрсөн. Улс төрийн шалтгааны улмаас АНУ-д цагаачлаад 15 жил болж байна. Тэнд байгаа монголчуудтай нягт харилцаатай байдаг. Надтай уулзсан, ном уншуулдаг сүсэгтнүүд надад өргөл хандив өгдөг. Түүнийг нь цуглуулж байгаад нэг зүйл хийхээр бодож явсан юм. Эмнэлгийн гол хөрөнгө оруулалт нь тэдний өргөсөн хандив. Бид сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой орчин үеийн хамгийн сайн эмнэлэг байгуулна.

Миний бие маргааш гадагшаа явна. Тэгээд ирэх сарын 10-ны үеэр ирнэ. Ирэх сарын 21-нд барилгын нээлтээ хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө байшин босч буй тул билэг дэмбэрэлийг бодолцон нээлт хийж байгаа. Эмнэлгийн барилга ирэх онд ашиглалтад орох юм. Сүсэгтэн олны хандив тусламжаар босох эмнэлгээ ашиглалтад оруулаад улсад хүлээлгэн өгнө.

.

-Таныг монголчуудад хандан ном хурна гэсэн. Хэзээ, ямар ном хурах вэ?

-Ирэх сарын 14-нөөс гурав хоног Гандантэгчинлэн болон Дашчойлон хийдэд Манал бурхны тарни ном хурна. Эрүүл мэндийн Манал бурхны номыг ирэх сарын 21-нд “Улаанбаатар палас”-т болох концертын үеэр  мөн хурна. Барилгын нээлтийг тохиолдуулаад олон сайхан дуучин оролцсон концерт хийлгэх санаа бий. Тэр үеэрээ ном хурах юм.

Түүнчлэн эмнэлгийн барилгын дээд талд буй долдугаар давхар нь монгол гэрийн хэлбэртэй бурхны өргөө байна. Энд Манал бурхан бүтээж залах юм. Энэ өргөө маань их утга учиртай. Ер нь гадаад улсын эмнэлэгт бурхан бүтээж залсан өргөө байх нь түгээмэл. Эмнэлэгт ийм өргөө байх нь эмчлүүлэгчийг тайвшруулах, бясалгал хийх боломжийг бий болгодог гээд их ач тустай.

.

.Ажиа Ринбүчий хоёр жилийн өмнө Монголд Энэрэл нигүүсэл оюун билгийн төв хэмээн ТББ байгуулсан юм байна. Уг төв боловсрол, эмнэлэг болон хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ хүрээнд Монголд анх удаа хүүхдийн эмнэлэг байгуулах гэж байгаа ажээ. Ажиа гэгээний шавь Ч.Батнайрамдал доорхи зүйлийг нэмж тодотгосон юм.

.

Тэрбээр “Багш маань 1950 онд төрсөн, Төвдийн Гүмбүм хийдийн хамба лам. Богд Зонховын аавын наймдугаар хойд дүр. Багш маань Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад тулгамдаж буй асуудлыг бага ч болов шийдэх зорилгоор энэ эмнэлгийг санаачлан бариулж байгаа. Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг маань хэвтэн эмчлүүлэгчийн 50 ортой, нярайн эрчимт эмчилгээний 25 ортой, хагалгааны 2 тасагтай байна. Энд цусны оношлогооны аппарат зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий оношлогооны аппаратуудыг суурилуулна. Түүнчлэн гадны эрдэмтэн профессор эмч нарын баг ирэхэд байрлах байр, хичээл заах танхим зэргийг эмнэлэгтээ төвлөрүүлсэн байгаа. Цусны эмгэгтэй, хавдартай хүүхдүүд багадаа 3 сар хэвтэн эмчлүүлдэг. Гаднаас ирэх эмч нарын багийн байрлах, сургалт явуулах боломжийг бүрдүүлснээр тэд удаан хугацаагаар ирэх боломжтой болно. Эмнэлгийн барилгын нийт зардал 4.1 тэрбум төгрөг. Багшийн шавь нар, сайн санаат хүмүүсийн хандиваар 2 тэрбум гаруй төгрөг цугларч барилгын ажил сайн явагдаж байгаа” гэлээ.

.

 

Б.Баатар

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэчимэг:
Ажаа гэгээний нигуулсэнгуй уйлс дэлгэрэх болтугай. Таны буянд дагаг баясая.
2013-09-15
Раднаа:
Ажаа гэгээний буянд даган баясая. Монголын ард олон эруул энх байх болтугай.
2013-09-11
ЗОЧИН:
ӨЧНӨӨН САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЭНЭ ТЭР ЦУГЛУУЛЖ ГАНЦ ХҮҮХЭД ГАДААД РУУ ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЖ БАЙХААР ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ХАНДИВ ӨРГӨӨД ОЛОН ХҮҮХЭД ЭМЧЛЭХ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛВОЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА.
2013-08-29
mongol:
Spain evils bvhen gelgertvgei
2013-08-28
zochin:
Tomoohon hiiduud eer emnelegt ergeh handiviin dansnii hairtsag neej egvel sain baina
2013-08-28
oogii:
ajliin amjilt husie sain uils delgereh boltugai um mani badmihum
2013-08-28
бөый:
Агуу юм аа. Том хувилгаан хүний өлмий бат оршиг. 4 тэрбум төгрөг цуглуулж чадаж байна.
2013-08-28
ubmgl:
Arjaa gegeenii olmii bar orshig !
2013-08-28
unshigch:
Buyan xedii nudgui ch eznee oldog Budaa xedii uzuurgui ch gazraa tsooldog Dalai bagshiig doromjlox xereggui shuu
2013-08-28
osor:
Ajaa gegeen chin Huhnuuriin Mongol undesten hun shuudee. Ene hunii ajild tuslah sain humuus olon bgaa bhaa. Manai GANDAN, DASHCHOILON hiidiihen yagaad yamar ch handiv ugduggui yum bee?
2013-08-28
Dalai lam:
Dalai lam-d urgusun Mongolchuudiin urgul heden terbum boloo doo....
2013-08-28
зочин:
Ажаа гэгээн таны минь үйлс бүхэн бүтэж байг, амьд бүхний сэтгэл нь ариусч гэгээрэлд хүрэх болтугай хурай хурай хурай,
2013-08-28
Жаамаа:
Буян үйлдэнэ гэж үүнийг л хэлнэ шүү дээ .Монголчууд минь өөрсдийнхөө үр хүүхдийн төлөө хийж байгаа бянтай үйлсэд нь чадах чинээгээрээ туслаач гэж хэлэх байнаа.Энэ ялдамд сануулахад янз бүрийн замаар баяжсан хүмүүс энэ ажилд томоохон мөнгөн тусламж үзүүлвээс таны хийсэн нүгэл байгаа бол их л дундрах байх шүү.Ажаа гэгээнтэнд ажлын өндөр амжилт хүсье
2013-08-28
zochin-d:
Hunii saiha setgel gedeg l ene bna.Tanii buyan delgernee.Ter muu helsen hunii yuls ni harlaj,tenger chini hayna uuniig sanaj bai...Gegeenteng demjijch.
2013-08-28
Shudraga Mongol:
Ajaa Gegeenten tand ajiliin under amjilt husen yruuy. Ta urd nasalj udaan jargaarai
2013-08-28
zochin:
Setgel saitai huniig muulj bolohgui shuu. Ene hun ANU-d bgaa olon mongolchuudtai sain uilsiin hariltsaatai baidag tednii handivaar bolon ene hunii saikhan setgeleer ene emneleg bosoh bolno. Oorsdoo sanaachilj chadahgui bol muu helelegui haraad suuj bai.
2013-08-28
basa:
ene hyniig hazgai helvel yils chini bytehgyi shyy ymar saihan hyn baidag geech.
2013-08-28
Bolor:
Ajaa gegeen aguu Khun .
2013-08-27
Иргэн:
Шарын шашны төөрөгдөл монгол түмнээс холдох болтугай
2013-08-27
Um sain amgalan baikh boltugai.:
AJAA GEGEENTEN TANII MINI UILS BUTEJ YAVAG.
2013-08-27
Shunaliin tulam targan lam:
6 zuil hamag amitnii tusiin tuld. Manai arhidaj banzalddag jeep unaj davhilddag ehner huuhduutei targan shunaltai lam naraas uneheer uur yum.
2013-08-27
zochin:
Yasan saihan uils ve, buyan n delgerch yvaarai.
2013-08-27
654654:
ламтны өлмий бат орших болтугай. ум сайн амгалан болтугай
2013-08-27