“Нью-Йорк таймс”-ын сайтыг хакердав
2013-08-28

  Сирийн засгийн газрын дэмжлэгтэй ажилладаг “Сирийн электрон арми” Америкийн “Нью-Йорк таймс” сонины сайтыг хакердав. Тэд энэ тухайгаа жиргээнд бичжээ. Орон нутгийн цагаар 15.00 цагт бүрэн зогссон сайт одоо хүртэл нээгдээгүй байна. www.nytimes.com сайтын зарим хэрэглэгч нүүр хуудсанд “Сирийн электрон арми” гэсэн бичиг гарч байгаа талаар бичжээ.   Сонины төлөөлөгч Эйлин Мерфи “Мэргэжилтнүүд асуудлыг шийдэхээр ажиллаж байна” хэмээн мэдээлсэн байна. Энэ сарын 14-нд тус сонины сайт хоёр цаг орчим ажиллахгүй байсан юм. “Сирийн электрон арми” Ассошейтэд Пресс, “Франс 24”, “Файнэншл таймс”, “ВВС”-ийн сайт руу халдаж байв. Д.Од  
Shuud.mn
Сонин хачин