
Өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр явагдлаа. Улсын Их Хурлын чуулганаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолоор нийт 300.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын газрын үнэт цаас арилжаалах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Засгийн газрын үнэт цаас гаргах тухай” 208 дугаар тогтоолыг баталсан. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүднээс ээлжит Засгийн газрын үнэт цаасны арилжаа өнөөдөр явагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ