"Хөдөлмөрийн яармаг-2013" болно
2013-08-28

  Ирэх  сарын 17-18-ны өдөр "Start Your Career!" уриан дор Хөдөлмөрийн төв бирж, МАОНХ, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв (ОУШХХТ), Монголын Залуучуудын Холбоо зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "Хөдөлмөрийн яармаг- 2013" Blue Mon цамхагт болно. Өнөөдөр албан бус тоогоор 200 мянга орчим монгол хүн гадаадад ажиллаж буй нь нэг талаараа мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгож байна.   Монгол Улсын Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150 мянган байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч чадвартай, мэргэжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгаа билээ. Иймээс “Монгол,Германы гүүр” байгууллагаас эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс хилийн чанадад мэргэжил эзэмшсэн төгсөгчид, оюутан залуусын оюуны урсгал, шилжилт хөдөлгөөнийг эргүүлэн татах зорилгоор Хөдөлмөрийн яармагийг  зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна.   Яармагийн зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршино. Тус яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцох ба эдгээр байгууллагууд нь урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгож байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин