Жирэмсэн үед тамхи татвал шоронд хорино

img

  Эстоны Хууль зүйн яам жирэмсэн үедээ тамхи татаж үр хөврөлөө хордуулсан эмэгтэйг таван жил хүртэл шоронд хорих эсвэл 69-1600 еврогоор торгох эсвэл хорих ял ногдуулах хуулийн төсөл парламентад өргөн барихаар боловсруулжээ.Эрүүл мэндийн хөгжлийн институтын мэдээллээр тус улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн 8,3 хувь нь тамхи татдаг гэнэ.   Еврокомиссын гаргасан судалгаагаар Эстонд хүн амынх нь дөрөвний нэг нь буюу 26 хувь нь тамхи татдаг аж. Хамгийн их эмэгтэй тамхичинтай орон -Грек 40 хувь, бага нь Швед- 13 хувь байдаг байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ