Хууль зөрчиж олгогдсон газруудыг өмчлүүлэхгүй
2013-08-29

Ойн сан, усны сан газарт хууль зөрчин олгосон 4052 газрын талаар өнөөдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар гаргасан ажлын хэсгээс олон нийтэд танилцууллаа. Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ахалж, Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нар багтжээ. Мөн Улсын мөрдөн байцаах газар/УМБГ/, Нийслэлийн Өмчийн харилцаан газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас оролцсон байна.  Дээрх зөрчилтэй газрууд нь голдуу зуслангийн зориулалтаар олгогдсон бөгөөд бүгд газар эзэмших гэрчилгээтэй, мэдээллийн санд бүртгэлтэй байжээ. Гэтэл энэ нь байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж, хөрсний бохирдол, орчны доройтолд оруулж, ойг нөхөн сэргэх боломжгүй болгож байгааг ажлын хэсгийнхэн онцолж байлаа. Хэрвээ цаашид зуслангийн газрыг өмчлүүлсээр байвал гэр хорооллын замбараагүй тэлэлтийг ихэсгэсээр ногоон бүсээ гэр хороолол болгон, ойн болон усны сангийн доройтлыг үүсгэх аюул нүүрлээд байгаа аж.

6

Иймээс нэгэнт хууль зөрчиж олгогдсон газруудыг авч, дээр нь баригдсан хотхон хороололуудыг нураах боломжгүй аж. Иймээс газрыг өмчлүүлэхгүй байх арга хэмжээг авна гэдгээ Нийслэлийн Засаг даргын экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ярьж байсан. Мөн Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар/НБОНХГ/-ын дарга Г.Болормаа “Дээрх хууль зөрчин газар олгосон газруудад битүү хашаа татан байгаль хамгаалагч байтугай түймэр гарлаа гэхэд машин ч багтаж орох зайгүй байна. Иймээс ой мод огтлогдсон байдлууд ажигладсан. Энэ мэтээр бидэнд хүч мөхөсдөх үе гардаг учраас томоохон албан тушаалтнуудыг хамруулсан ажлын хэсэг байгуулсан. Хууль зөрчиж олгосон газрууд дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийхгүй байснаар иргэд хууль бус газарт хөрөнгө оруулж, үхмэл хөрөнгөтэй болохыг хүсэхгүй болно. Иймээс  цаашид хууль ёсны газраа аваад цэгцэрнэ” хэмээн ярьсан юм.

6

4052 зөрчилтэй газрыг илрүүлсэн ажлын хэсгийхэн ой, усны сан газарт шинээр газар олгуулахыг бүр мөсөн зогсоох, зуслангийн газрыг дахин төлөвлөлтөд оруулж дээрх хуулийг хангуулсны дараа газар өмчлүүлэх, хууль бусаар газар олгосон албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцох гэсэн гурван зүйлтэй Засаг даргын өнөөдөр захирамжийг батлуулахаар болжээ.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Baishingaa barichval yachij chadkgui daraagiin zasgiin gazar ni garaad l martagdana geed geed l bodoj baridag baik
2013-08-30
Zochin:
Oi mod zuleg nogoo baigaliin unagan turhiik evdej baigaa humuusiin ajiliig zogsook heregtei.zushuureltei geed deerelheed baidag yam bna lee oin baitsaagch nariig
2013-08-30
янжмаа:
ямар газрууд байгааг зарлаач ээв
2013-08-30
zochin:
Anhnaasa deerh gazarudad Gazar olgoson gazriin albaniihniig bvgdiig ni sain shalgaj nuhun shiitgeh heregtei hereg huuchirdaggvi gedgiig haruulah estoi gazriin albaniihan gej neg ih zantai avilgalaar bayajsan gahainuud b.dag turiinalba hashaad hedhen jiliin dotor yagaad ch huraahaargvi hurungutunvvd b.dag tom jijiggvi bvgdiih ni hurungiig ulsiin orlogo bolgovol taarna
2013-08-29
Zochin:
Telehgui geed yaahiin. tiim yum bol oron suuts barih bolomjoor ni hangaad ugchihuuch erguu malnuud
2013-08-29