Хууль зөрчиж газар олгосон албан тушаалтнуудыг шалгана гэв
2013-08-29

Одоогоор Нийслэлийн ногоон бүсийн гуравны нэгд хууль бусаар газар олголт хийгджээ. Тухайлбал Чингэлтэй дүүрэгт 2340, Сүхбаатар дүүрэгт 1090, Баянзүрх дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 172 газрыг хууль зөрчин олгосон байна. Энэ нь дандаа томоохон компани аж ахуй нэгжүүдэд олгогдсон, томоохон обектууд баригдсан газрууд бөгөөд үүний цаана газрын албаны албан тушаалтнууд холбоотой аж. УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн Шалгах тасгийн дарга, хошууч Э.Гантулгаас газар олгосон албан тушаалтнуудад тооцох хариуцлагын талаар тодруулахад “Энэ хяналт шалгалтыг одооноос л эхэлж хийж байна. Эдгээр хууль зөрчсөн газрууд нь дандаа Газрын албанаас гэрчилгээ, зөвшөөрлөө авсан байгаа тул газар олголтыг хийсэн хүмүүст “Албан тушаалтнуудыг ажилдаа хайнга хандсан” гэсэн үндэслэлээр шалгана. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцно” гэлээ.

6

 Уг нь байгаль орчинд ноцтой хохирол учруулах газруудад эзэмших эрх олгохыг 2010 онд Засаг даргын захирамж гаран хоригложээ. Гэсэн ч манай хууль огт биелэхгүй байгаа нь энэ оноос хойш дүүргүүдэд хууль зөрчин олгосон газрын тоо нэмэгдсэнээс харагдаж байна. Жишээ нь Сүхбаатар дүүрэгт тус захирамжийн дараа тухайн ондоо 46 газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлжээ. Гэтэл 2011 онд энэ тоо 120 болж, өнгөрсөн онд 201 болон өсчээ. Харин Баянзүрх дүүрэгт 2010 онд 24 газрыг хууль бусаар олгосон бол 2012 онд энэ тоо 70-д хүрсэн байна. Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн тухайд ч энэ тоо жилээс жилд өссөөр ирсэн байна. Энэ нь дүүргийн газрын алба болон Засаг дарга нарын өмнө хууль хүчгүй байгааг харуулж буй юм. Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хэлтсийн дарга Ц.Нямдоржийн ярьж буйгаар 2007 оноос өмнө энэ талын хууль тогтоомж манайд байхгүй байсан тул хяналт тавиагүй гэнэ.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
жаөа:
хайнга хандаагүй хариуцлагатай л хандсан байгаа ш дээ. мөнгөний төлөө. бүх мөрөө балласан даа харж л байгаарай
2013-08-30
SHAARDAJ BNA:
ZAISANG CHULUUL
2013-08-30
áàòàà:
á¿õýë á¿òýí òàñàã áàèãóóëæ ýíý òàëààð àæèë ãýæ öàëèí îðîí òîîí áàòàëæ ºãººä áàèõàä þó õèèæ ñóóäàã ìàëíóóä áý àæèëëàæ ÷àäàõã¿è áîë ººð õ¿í òàâèëäàà áàèãàëü îð÷èí ñ¿èäýýä äóóñëàà
2013-08-30
amjih uu daa?:
zaisand gazar olgoson huniig shiitgej chadval uneheer tur zasag huuli tsaaz gej baidag yum bnaa gej itgey.uneheer shuu.gevch barahuudaa?
2013-08-30
СГХГ:
ЯГ ЧАДДАГ ЮМ БОЛ ЗАЙСАНГААС ЭХЭЛ ДЭЭ ЧАДАХУУ
2013-08-29