Багануур дүүрэгт засаглалын хямрал нүүрлэжээ

img

Багануур дүүргийн МАН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгууль дуусаад жил гаруй болж байхад өнөөдрийг хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэг ч удаа албан ёсоор хуралдсангүй. Засаг дарга нь хууль зөрчсөн, төсөв төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө өнөөг хүртэл батлаагүйн улмаас огцорчихсон байдалтай байна.

g Түүнчлэн Монгол Улсад эдийн засгийн хямрал болж байгаа бол орон нутагт засаглалын хямрал нүүрэлчихлээ. Багануур дүүргийн ИТХ дахь МАН-ын төлөөллүүд төрийн ажлыг хамтарч хийе гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Өнөөдөр ч гэрээ хэлцэл ёсоор Засгийн эрхийг АН-д хэвээр үлдээж, Багануур дүүргийн Засаг даргад хариуцлагатай хүн томилохыг хүлээж байна. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл гээд ид ажил ихтэй байдаг энэ үед Засаг дарга ч үгүй, Иргэдийн төлөөллөгчдийн хурлаа хийж чадалгүй төрийн ажил цалгардаж байна. Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хотын захиргаа энэ асуудлыг анхааралдаа авч, яаралтай шийдэж өгөхийг хүсч буйгаа Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэллээ.

g

Дашрамд дуулгахад, 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа МАН-аас 13, АН-аас 12 хүн тус дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон хурлаа хийх гэтэл АН-ын төлөөллүүд ирээгүй. Ирсэн ь төлөөлөгчид нь хуралдаж Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа сонготол хууль зөрчсөн хэмээн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ийнхүү хуралдаа ирээгүй АН-ынхан шүүхэл хандсан уг хэрэг 12 удаа хойшилсон бөгөөд өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа аж.

h

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одон:
Захиргааны хэргийн шүүхээс ямарч шийдвэр гарахгүй.Иймд хурлын дарга засаг даргаа сонгосон шийдвэр гаргачих. Тэгээд л гүйцээ. Ерөнхий сайд батламжилбал тэр л бмз. батдахгүй бол тэр л биз.Хууль зөрчөөгүй гүйцээ. МАН-ын товарищууд яасан аймхай болчихоов.Жирийн гишүүддээ их даналздаг юм билээ хохь чинь. Хамтарна барина гээд хаяа нийлэхгүй байж хамтарч идэх гээд их сүйжрээд байсан юм
2013-08-30