Хөлдөцгөө...Монголчууд аа
2013-09-01

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ өдрүүдэд хот суурин газрынхны толгойны өвчин яаж дулаан өвөлжих вэ гэсэн шаналгаа байдаг. Дүн өвлөөрөө Даланзадгадын ДЦС-аас өгсүүлээд Хөвсгөл, Увс, Ховдынхон удаалаад хөлдүүс болж эхэлнэ дээ. Жилийн жилд л ийм байсан энэ жил ч байдал засрахгүй нь бололтой. Дөрвөн сард 68.5 тэрбум төгрөгийн өртэй байсан салбарын алдагдал өнөөдөр 72 тэрбум болов. Яахлаараа хүн зон амарч, найр наадам хэсч явсан хойгуур гэв гэнэтхэн 3 тэрбум төгрөгөөр өсдөг байна аа. Хариулт бас л эзэнгүй.

1

Ер нь Засгийн сайдуудаас аливаа асуултад булзсан, бөөрөнхийлсөн хариулт ч юм шиг үгүй ч юм шиг бантан зуураад хэвлэлийнхний ам руу шиддэгийн ээлжит үлгэр дууриалалыг салбарын сайд өгдөг боллоо. Алдагдлаа нөхөхийн тулд наймдугаар сарын 5-наас шөнийн тарифын хөнгөлөлтийг үгүй болгов. ААНБ-ын төлөх хураамжийг нэмэгдүүлэв.

1

-Өө нэмчихсэн ард иргэд дуугүй байна лээ. Тэгэхээр тэр мөнгийг төлөх чадвартай гэсэн үг маягийн юм сонин хэвлэлд дарга нар нь өгдөг байгаа. Дуугүй байвал нэмээд өгье дуутай байвал буулгаад өгье гэсэн үг үү. Ёстой дэмий цаашаа. Та нарын хийсэн тэр 3 тэрбумын алдагдлыг энгийн татвар төлөгч би үнийн хөөрөгдөлтөд автан байж төлөх болж байна уу. Нэг их учир нь олдохгүй өөх ч биш булчирхай ч биш хариулт өгөхдөө тун гаргуун. Айл өрхийн хувьд шөнийн болон цагийн тооцооллын аргачлалыг болиулж, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн компаниудын төлөх хураамжийг 20-30 хувиар нэмсэн юм. Айл өрхийн сарын 150 кв/цагийн хэрэглээ 79 төгрөгөөр тооцох, 150-аас дээш бол 96 төгрөг 60 мөнгөөр тооцно. Дулааны үнийн тарифийг нэмээгүй ч суурь үнэтэй болгосон. Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000, 40-80 мквбол 5000, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөх юм гэнэ ээ.

Цагийн болон шөнийн аргачлал аж ахуйн нэгж биш энгийн айл өрхүүдэд хамгийн том хөнгөлөлт байлаа. Шөнийн цагаар цахилгаанаар халааж хошуу амаа бүлээцүүлж гэмээнэ онд мэнд ордог гэр хорооллынхон яах болж байна. Нийслэлийн удирдлагууд Баянгол дүүргийн гэр хорооллыг бүхэлд нь түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байхаар болсон. Тэд хөлдөж үхэх хэрэг үү. Боловсруулсан түлш гээд байгаа юм аа бас. Ноднин яалаа... Хэрэглэгчдийн аманд ч үгүй хамарт ч жаахан түлш гаргачихаад л дамлан шаглаад сүйд хийх шахсан биз дээ. Энэ жил тэр түлшний үйлдвэр чинь ашиглалтад орох битгий хэл төсвөөс өч төчнөөн мөнгө нэхээд л сууж байна.

1

Мануусаас саасан мөнгөөрөө 2015 он гэхэд эрчим хүчний алдагдлаас гарна гэж ичих ч үгүй хэлж байгаа юм даа. 90-ээд оноос хойш хамгийн их мөнгө луйвардсан газар бол эрчим хүчний салбар шүү. Ямар ч хэрэгцээгүй баахан тоног төхөөрөмж авчирна, илүүдэл нь гэж өнөөг хүртэл цахилгаан станцуудын агуулахад өрөөтэй байж л байна. Тэр их хөрөнгө мөнгөөр 3 дугаар цахилгаан станц шиг 10-аад станц барих бүрэн боломж байсан юм. Дарга нар та бүхэн наашаа харж сайхан ярьж цаашаа харж мөнгөний уутны амыг тайлан хулгайлж байсны горыг бид амсч байна.

1

Эрчим хүчний хэрэглээ жилдээ 20 орчим хувиар тасралтгүй өсч байхад ганцхан цахилгаан станц барьчихаж чадахгүй. Тэгээд бас ирээдүйн бүс нутгийнхаа эрчим хүчний түүхий эд нүүрсийг Монголоос л экспортлох боломжтой энэ тэр гээд том том ярина аа бас. Ажил нь зуун задгай Эрчим хүчний салбарынханд Монголбанк 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгч байгаа гэнэ. Татвар төлөгчдийг зүгээр нэг шулахгүй дээр нь бас л бидний мөнгийг Монголбанкаар дамжуулж байгаад хулгайлах нь.

1

Битгий давар гэж хэлэхээс өөрөөр яах билээ. Бүгдээрээ хөлдөөд ум мааний болчихвол та нар хэнийхээ халаасыг дээрэмдэх улс вэ.

1

Н.Бадамжав      

Shuud.mn
Сонин хачин
nabo:
Ireedui zalgamj halaadaa ydj zuv uls zuv torin togtoltso bei bolgoh joohn ch gesen bolomj uldeegerei ta narin ue inge duusag!!!
2013-09-02
Mgl chuudaa:
MAN ii nowsh nar heden 10 jil yu ch hiigeegui, odoo harin ch hed heden stanz barih gej bgaan bishuu, ehneesee ajiluud ni yawagdaad ehelzen bn, tzag hugazaa heregtei zugeer hashaa baishin ambaar barih gej bgaa bish, genet l zugeer bsan yum bolohoo baizan bgaa yum shig teneg undeslelgui yum bichihiin ene setguulch uhaantai yum,bolohgui bsaniig bolgoh geed zutgej bn ajillag bn ene zasgiin gazar,
2013-09-02
эхооы:
Хөлдөж үхдэггүй, хөшиж үхдэг юм. Хөдөлцгөө монголчууд аа.
2013-09-02
zohiogch:
Sangiin said baisan Baabariin yootsoog yzeerei arai zoruulehgui baih 2 dugaart chingis bondiin erchim huchind zartsyylsan hiigeed bancnii zeeliin asyydliig sonirhooroi aliv iumand bitgii ooriinhoo zovoor busdiig shanalga bodit baidal tiim shuu dee
2013-09-02
Eh oronch gej hen yum be:
Eh ornoo bodood l bichsen bna sh dee. Ene deer setgegdel bichsen humuus lav ter idej uudag humuusiin toloolol bh. oorsdiig n bicheed ireheer yas n havtalzaad hetsuu bgaa bololtoi. yadag yum bur ch ih bich. oorsdoo yu ch bicheegui bj bichsen negnee bitgii oolj bai. Archaagui zantain.
2013-09-02
ishhshh:
chaavaas daa setguulch nar ni iim setgelgui eh oronch bish baihad mongol uks hugjihgui ee
2013-09-02
эрчим:
Эрчим хүчний салбарыг дэд бүтцийн салбарт хамаатуулсаар өдий хүрсэн юм шүү дээ. Эрчим хүч бол амин чухал салбар болохоос дэд салбар биш. Юманд учир их бий шүү.
2013-09-02
Заяа:
Монголчууд бид арайл дэндүү юмаа Оросуудын аль дээр үед барьж өгсөн хэдэн станцаас өөр бид зах зээлд шилжээд нэг станц байтугай нэг цэцэрлэг, сургууль эмнэлэг ч бариагүй /япончуудын хөрөнгөөр хэдэн сургууль аймаг нийслэлд барьсан байх/ харин барьж байгуулсан үйлдвэрүүдээ л их устгаж сүйтгэлээ. Хөгжил гэдэгийг үйлдвэрлэгч бүтээгчид бие болгодог бид үйлдвэрлэгч бүтээгч улс болмоор байна
2013-09-02
Concord1:
Ene lav Mongol Hun lav bish deg. Amani bileggui yum.
2013-09-02
erchim huch:
Badamjav gedeg nuhur yostoi duraaraa burj baina daa. Salbaraa medehgui bugdiig ni hulgaich bolgoj baina. 10 stantsi barih mungu ch geh shig. Uchraa oilgohgui, mungur hurungu oruulaltyn hemjee barimjaa baihgui buren dund bolovsroltoi negen baina. Shuumjilj bolno. Tegehdee barimt toogoo bas nyagtalj uzmeer yum daa.
2013-09-01
Mergen ug baidag:
Turuulj duugarsan huheenii am hulduu gej manai ard tumen yaridag daa. Ene hun bileg demberelgui ug helj erchmiinhend ikh uurtai baigaa yum bainadaa. Stantsiin skladand asar ikh 10 stants barihtai tentseh baraaa baigaa gejee. arai l degesduulchih uu dee. ter selbeg heregtei baihaa.
2013-09-01
12345:
Гарчиг нь яасан билэг дэмбэрэлгүй юм бэ
2013-09-01