ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины км тутмын үнэ 1000 төгрөг болж нэмэгдэнэ хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, ард иргэдээсээ уучлалт гуйлаа.
Тэрбээр "Ард иргэд шинэчлэлтэд бэлэн биш байна. Түрүүчийн удаа таксины үнэ нэмэгдэнэ гэж яаран мэдэгдэл хийсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна. Ирэх сард такси үйлчилгээний компаниуд тавьсан шаардлагыг биелүүлж, үйлчилгээгээ сайжруулах ч үнэ нь ямар нэг хэмжээгээр нэмэгдэхгүй. Миний хийсэн уг мэдэгдэл нь цаг үеэ олоогүй буруу шийдвэр байжээ" гэсэн юм.
ШӨХТГ-аас таксины үнийг нэмнэ гэж мэдээлэл хийсэн нь иргэдийг бухимдуулаад байсан юм. Хэдийгээр сарын дараагаас нэмэгдэнэ гэсэн ч өнөөдөр зарим такси нэг км-т 1000 төгргөөр үйлчилж эхэлсэн. Тиймээс
иргэд "Уучлалаар яах юм. Одоо тэгээд О.Магнайн уучлал гуйсан мэдэгдлийг хэвлэж аваад, таксинд суухдаа жолоочид зүүлээд яваад байх уу" , "Том даргын алдааг ард түмэн нуруун дээрээ үүрдгийг бид мэдэрч бна.Магнай буруугаа хүлээлээ гэхэд албаны машинаараа явна.Үнэ өссөн хэвээрээ" жиргэцгээж байна.
Д.Цэцэг