Америкийн тусгай төлөөлөгчийг хүлээн авахаас татгалзав
2013-09-02

 

БНАСАУ хүний эрхийн тусгай төлөөлөгч Роберт Кингийг хүлээн авахаас татгалзжээ. Пеньян хүмүүнлэгийн асуудлаар АНУ-тай хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна гэж эрх баригчид нь мэдэгдэж байсан ч Америкийн бөмбөгдөгч В-52Н онгоц Солонгосын хойгийн дээгүүр нислэг үйлдсэний дараа ямар ч яриа хэлцэл хийхгүй гэжээ. Өмнөд Солонгос-Америкийн цэргийн хамтарсан “Ыльчи” сургалт 12 өдөр үргэлжлэн  өнгөрсөн сарын 30-нд дууссан юм.

Роберт Кинг наймдугаар сарын 30,31-ний өдөр Умард Солонгост очиж Кэннет Бэйгийн талаар хэлэлцэх байв. Бэй Жун Хо нь 2012 оны 11 дүгээр сарын 3-нд жуулчдын группээр Хойд Солонгост очсон ч баривчлагдан хөдөлмөрийн лагерьт хоригдож байгаа юм.

Д.Од
Shuud.mn
Сонин хачин