Асаалттай автомашиныг нь хулгайлжээ
2013-09-03

Өнгөрсөн амралтын өдөр хувиараа таксинд явдаг жолооч автомашинаа хулгайд алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн IX хорооны Нисэхийн эцсийн буудал дээрээс хувиараа таксинд явдаг Б-ийн эзэмшлийн саарал өнгөтэй "Ниссан Санни" маркийн автомашиныг асаалттай байхад нь хулгайлжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин