Такси компаниудаас 1000 гаруй зөрчил илэрчээ
2013-09-03

Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран  такси тээврийн хэрэгсэл болон тухайн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдэд үзлэг шалгалт хийжээ.

Шалгалтанд гэрээтэй 11 аж ахуйн нэгжийн  315 такси хамрагдсан бөгөөд тэднээс 52.6 хамрагдаж нийт 1010 зөрчил илэрсэн байна. Тодруулбал, шалгалтанд хамрагдсан 315 тээврийн хэрэгслийн жолоочийн  69.2 хувь нь мэргэшүүлэх сургалтанд хамрагдаагүй, 85 хувь нь таксиметргүй,26.3 хувь нь шуурхай холбооны хэрэгслэлгүй, 15.5 хувь нь дүрэмт хувцасгүй, 92 хувь нь бүхээг дотор нэрийн хуудас байрлуулаагүй, 44.1 хувь нь симфор дээр “Тахi” гэсэн бичиглэлгүй, 42.8 хувь нь байгууллагын эмблемгүй, 10.1 хувь нь гаражийн дугааргүй, 4.1 хувь нь гал унтраагуургүй, 2.5 хувь нь ослын зогсолтын тэмдэггүй, 28 хувь нь гэрэл дохио бүрэн бус, өнгө үзэмжгүй зэрэг голлох зөрчилтэй байсан байна.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин
taxi:
1-t zorcnigcn ta xuntei mendelj sur 2-t soyoltoi xariltsaj sur 3-tiluu garsan cn mongoo xel amgui xaalga savalgui tolj sur 4-t ooriigoo xundeldeg bol joloocniig bas xundel ------- etest ni xuviaraa xaltruur xiideg xumuus ene bux muu neriig taksind uuruulj bn --------- duudlagiin taksinii joloocn
2013-09-03
mjtTz:
JOLOOCH NAR BUDUULEG ZAVAAN MASHIN NI YAG JORLON SHIG HALTAR BUH TAKSIIG TSEGTSED SOYOLTOI BOLGOJ SURGALTAND HA RUULJ HUMUUSTEI SOELTOI HARTSDAG BOLGOH HEREITEI
2013-09-03
jamg:
JOLOOCH NAR BUDUULEG ZAVAAN MASHIN NI YAG JORLON SHIG HALTAR BUH TAKSIIG TSEGTSED SOYOLTOI BOLGOJ SURGALTAND HA RUULJ HUMUUSTEI SOELTOI HARTSDAG BOLGOH HEREITEI
2013-09-03