
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ахлах бөгөөд томоохон хүнсний зах, худалдааны төвд хийсэн шалгалтын дүнг энэ сарын 30-ны өдрийн дотор нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм байна.
Д.Цэцэг