Э.Эрдэнэжамъянг өнөөдөр шүүнэ
2013-09-05

 

Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй  Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Шүүгчээр  М.Алдар, улсын яллагчаар Ш.Баярбилэг оролцох юм байна. Э.Эрдэнэжамъянг Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах  ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр буруутгаад байгаа.

Тодруулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.  Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан  Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ.
Хэрэв шүүх хурлаас түүний гэм буруутайг тогтоовол “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас  таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн Эрүүгийн хуулинд заажээ.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За дүү хүү. Чичирч дагжаад юухэв. Хийсэн бол айгаад юухэв. Айх байсан бол ахиж битгий сураагүй тоглоомоор оролд до.
2013-09-06
......:
Энэ нохор шийтгэл хулээх естой.
2013-09-05