Барилгачид баяраа тэмдэглэнэ
2013-09-06

  Барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойтойгоо золгож буй барилгын салбарынхан өнөөдөр 09.30 цагт Барилгачдын талбай дээр баярын нээлтийн ажиллагаагаа хийнэ. Энэ үеэр туг залах ёслол болж, барилгын салбарын Топ-10 байгууллагыг шалгаруулах юм. Мөн жил бүр болдог “Барилга орон сууц” үзэсгэлэн өнөөдөр 13.00 цагаас Мишээл экспо төвд эхлэн ирэх ням гараг хүртэл үргэлжилнэ. Манай барилгын компаниуд нэгдэж Үндэсний корпораци байгуулсан, таван компани хамтран Буян-Ухаа хороолол дээр ажиллаж байгаа зэрэг ололт амжилттайгаар баяраа угтаж байгаа аж. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
Irgen irgen:
Ипотекийн зээл 8% биш доод тал нь 15% болно Яг одоогоор хамгийн бодит мэдээлэлгүй хүн л хөөсөрч галзуурсан байр худалдан авч хохирох болно. Учир нь инфляци одоогийн байдлаар жилийн дүнгээр 8.8%, жилийн эцэст доод тал нь 15-с 20% болно гэж Дэлхийн банк тооцсон. Иймд ипотекийн 8%-аар авсан зээл автоматаар 15-с 20% болохоор байна. Манай Засгийн Газар, Монгол банк бол тийм юм байхгүй л гэж ард түмний тархийг угаах болно. Гэвч эцсийн дүндээ ард түмэн л хохирох болно.... Та хөөсөрч галзуурсан байрыг маш бага хүүтэй авлаа гэж баярлаж байгаа бол одоо сэрүүн зүүднээсээ сэр....
2013-09-07