Дээд шүүхэд 800 гаруй хуульч бүртгүүлэхээр ханджээ

img

  Улсын Дээд шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчдын шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийг өнгөрсөн долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Ийнхүү бүртгэж эхэлснээс хойш хоёр сар шахам хугацаанд нийт 800 гаруй  хуульч шүүхэд төлөөлөх эрхээ авахаар Улсын Дээд шүүхэд ханджээ.   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх ёстой юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ