А.Батсайханыг батлан даалтад гаргажээ
2011-11-24

ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өчигдөр сулласан талаар манай сайт мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр А.Батсайханыг өмгөөлөгчийн хүсэлтээр  тус улсын прокурорын байгууллагаас  батлан даалтад гаргажээ. Түүнийг сулласан нь гэм буруугүй гэсэн үг биш юм. Учир нь тус улсын цагдаагийн байгууллагаас түүнд  Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн 1 болон 258 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заасан үндэслэлээр шүүх юм. Түүнийг баривчилсан шалтгаанаа өмнө нь манай улсад  Польшийн тал тайлбарлахдаа "А.Батсайханыг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна" гэсэн юм.
Shuud.mn
Сонин хачин