Хэлмэгдэгсдэд зориулж ном хурна
2013-09-06

  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр энэ сарын 10-ны өдөр тохино. Энэ өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Сонгинохайрхан уулын бэлд байрладаг хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм байна.   Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүд, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, төрийн яамд, олон нийтийн байгууллагууд, Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсдийн зүгээс Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөх юм. Энэ өдөр хэлмэгдэгсдэд зориулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүдэд бурхны ном хуруулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ орон даяар зохион байгуулахаа төлөвлөжээ.   Дашрамд дурдахад, цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31 мянган хүн улс төрийн хилс хэргээс цагаатгагдаж, нэр төр нь сэргээгдээд байгааг тэмдэглээд Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгожээ. Энэ оны эхний 8 сард гэхэд 30 иргэн 26,5 сая төгрөгийн нөхөх олговрыг авчээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
Irgen irgen:
Ипотекийн зээл 8% биш доод тал нь 15% болно Яг одоогоор хамгийн бодит мэдээлэлгүй хүн л хөөсөрч галзуурсан байр худалдан авч хохирох болно. Учир нь инфляци одоогийн байдлаар жилийн дүнгээр 8.8%, жилийн эцэст доод тал нь 15-с 20% болно гэж Дэлхийн банк тооцсон. Иймд ипотекийн 8%-аар авсан зээл автоматаар 15-с 20% болохоор байна. Манай Засгийн Газар, Монгол банк бол тийм юм байхгүй л гэж ард түмний тархийг угаах болно. Гэвч эцсийн дүндээ ард түмэн л хохирох болно.... Та хөөсөрч галзуурсан байрыг маш бага хүүтэй авлаа гэж баярлаж байгаа бол одоо сэрүүн зүүднээсээ сэр....
2013-09-06