Төрийн банкны Эрхэм Харилцагч Танаа
2013-9-9

Монголбанкны 2013 оны 07 сарын 22-ны өдрийн шийдвэрээр Хадгаламж банк /хуучин нэрээр/-ийг Төрийн банкинд шилжүүлэх шийдвэр гарч шилжилтийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлснээр 2013 оны 07 сарын 23-ны 09:00 цагаас эхлэн банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа билээ.

7

Шилжилтийн төгсгөлийн үе шат болох програм хангамжийг нэгтгэх үйл ажиллагаа төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжиж 2013 оны 09 сарын 06-наас 07-нд шилжих шөнө систем хөрвүүлэх ажил хийгдэж дууссаныг танд дуулгахад таатай байна.

7

Ингэснээр эрхэм харилцагч Та эх орныхоо өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны 540 салбар нэгж, 200 гаруй бэлэн мөнгөний ATM машин, 1500 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан дэвшилтэт технологид суурилсан онлайн банкны үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран шуурхай хүртэж, дансаа 100 хувь удирдах боломжтой боллоо.

6

Төрийн банкны програм хангамж ийнхүү нэгдэж 100 хувь онлайн горимд шилжсэн тул банкны үйлчилгээ улам бүр өргөжин тэлж хурдан шуурхай, найдвартай болж байгаа юм.

Эрхэм харилцагч танд асууж тодруулах зүйл байвал Төрийн банкны лавлах төв 1881, 1899 дугаарт /энгийн тариф/ хандана уу.

6

Төрийн банкийг сонгон үйлчлүүлдэг Харилцагч Танд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин